Интернетээр аюултай вирус тархаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.24-нд нийтлэгдсэн

Интернетээр аюултай вирус тархаж байна

ESET компани Win32/Stuxnet вирус идэвхжиж байгааг мэдээлж байна. Windows(R) Shell программын сул талыг ашиглан энэ аюул дэлхий даяар тархаж байна.

ESET компанийн мэдээгээр хорон санаатнууд голчлон үйлдвэр нэн ялангуяа эрчим хүчний салбарт хэрэглэгдэх хяналт ба удирдлагын SCADA системд нэвтрэхийн тул уг вирусийг ашиглаж байгаа ажээ. Өдгөө вирус АНУ, Иран, Орос ба бусад томоохон улс орнуудад өргөн тархсан байна.

ThreatSense.Net системийн сануулгаар авсан мэдээгээр түүний тархалт АНУ-д 58 хувь, Иранд 30 хувь хүрчээ. Энэ хоёр орны хооронд хурцтмал байдалтай үеэр вирус ихээхэн идэвхжсэн байна. Үнэн хэрэгтээ бол Win32/Stuxnet нь аж үйлдвэрлэлийн тагнуулын зориулалтын кибер довтолгооны жишээ юм байна.

ESET -ийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ вирус харин гэрийн компьютеруудад нөлөөлөх нь бага гэнэ. Гэхдээ үүнийг ашиглан шинэ вирус үүсгэж болох талтай анхааруулж байна.  Win32/Stuxnet вирусийг тусгай чиглэлээр тодорхой хаягаар тарааж байгаа бөгөөд гэхдээ цааш нь тархахгүйгээр гэмт хэрэгтнүүд түүнийг хийж байгаа нь илрүүлэхэд хүндрэл учруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж