Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нар болзож байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нар болзож байгаа юу?

Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нар болзож байгаа юу?

Жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нар хос гэдэг нь ил боллоо хэмээн цахим орчинд шуугиж эхлэв. “Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг Д.Ганцэцэг нар  “Аримун” продакшныг байгуулж анхны уран бүтээл болох  “Халуун зүрх”  уран сайхны киногоо  өнгөрсөн гуравдугаар сард  дэлгэцнээ толилуулан үзэгчид ам булаацалдан магтан хүлээн авсан билээ.  Тус кинонд жүжигчин А.Ганчимэг нь “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай гол дүрд тоглосон юм. Өнгөрсөн хавраас буюу “Халуун зүрх” киноны араас А.Ганчимэг Б.Тамир нарыг болзож эхэлсэн гэх  яриа гарах болсон ч өөрсдөө ч үгүйсгээгүй нь холбоотой гэдэг нь үнэний ортой байжээ.  Хосууд харилцаагаа албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөн амралтын өдрүүдэд өөр, өөрсдийн  инстаграм хуудаснаа  адилхан стори оруулсан нь тэдний болзож байгааг бататгав бололтой.  

 

Жүжигчин Б.Тамирын хувьд  өмнө нь “Маск“ продакшны жүжигчин  Э.Золзаяатай амьдралаа холбон хосууд хөөрхөн охинтой болж байсан юм.  Харин жүжигчин А.Ганчимэг “Хэцүү анги”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Атганд үлдсэн эрдэнэ”  зэрэг уран бүтээлүүдэд тоглосон дүрүүдээрээ илүүтэй үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн билээ. Тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж“ киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Б.Энхтүвшинтэй гэр бүл болж охинтой болсон ч хосууд хоёр тийшээ болоод багагүй  хугацааг ардаа үдэж байна. 

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж