Автобусны буудалд шинэ маршрутыг байршуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

Автобусны буудалд шинэ маршрутыг байршуулж байна

-Автобусны буудлын мэдээллийн самбарт шинэ маршрутын төлөвлөгөөг байршуулж байна-

Автобусны буудалд шинэ маршрутыг байршуулж байна

Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний  сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг 2015 оны 8-р сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна. Шинэ төлөвлөлтийн маршрутын мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор “Ухаалаг автобус”-ны буудлын мэдээллийн самбарт байршуулж, автобусаар зорчих “U money” карт борлуулах цэгүүдэд танилцуулга материал тарааж байна. Иргэд шинэ маршруттай холбоотой мэдээллийг мэддээллийн самбар, тараах материалаас авахаас гадна  Нийслэлийн Тээврийн газрын цахим хуудсанд хандах эсвэл http://www.transport.ub.gov.mn/BUS/ линкээр орж мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж