Эрх баригч намын эвсэл Шри-Ланкийн парламентын сонгуульд давуу ялалт байгуулжээ. Сонгуулийн хорооны дарга Махинда Дешапри энэ тухай сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийлээ.
“Одоогийн ерөнхий сайд Ранил Викремесинг тэргүүтэй эвсэл сонгогчдын 33,798 санал авсан бол хуучин ерөнхийлөгч Махинда Ражапаксийн сөрөг хүчний Ард түмний нэгдсэн эвсэл 19,613 санал авсан байна” гэж тэрбээр мэдээлэлдээ хэлжээ.
Шри-Ланкийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуульд ялсан нам нь Засгийн газраа байгуулах юм. Парламентын 225 суудлын 196-гийн төлөө нийт 6451 нэр дэвшигч өрсөлдсөн бол үлдсэн 29 суудлыг олонхийн саналтай намууд хуваан авах юм.
Энэ удаагийн сонгуульд санал өгөх эрхтэй 15 сая сонгогчийн 70 хувь нь парламентын сонгуульд оролцжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР