Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

Ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын даргын захирамжаар энэ оны долоодугаар сарын 05-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.09.30/ хаалтаа хийнэ.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ оны зургаадугаар сарын 6-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тасралтгүй хэлэлцэх хуулийн заалтын дагуу хаврын ээлжит чуулган өндөрлөсний дараа УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн юм. Энэ хугацаанд чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг батлаад буй юм.

Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэний дараагаар ээлжит бус чуулганыг хаах юм. Харин намрын ээлжит чуулган маргааш буюу аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.

Есдүгээр сарын 30-ны Даваа гарагт:   
  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
Есдүгээр сарын 30-ны Даваа гарагт 15.00 цагаас:
  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлт;
  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.
АРАВДУГААР САРЫН 1-НД НАМРЫН ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Аравдугаар сарын 01-ний Мягмар гарагт 10.00 цагаас:
  • Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Аравдугаар сарын 01-ний Мягмар гарагт:
  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН: Аравдугаар сарын 01-ний Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
Аравдугаар сарын 02-ны Лхагва гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Аравдугаар сарын 03-ны Пүрэв гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
4.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Аравдугаар сарын 01-ний өдрийн Мягмар гарагт 15.00 цагаас:
Аравдугаар сарын 04-ний өдрийн Баасан гарагт 10.00 цагаас:

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж