Чех улсын парламентын сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилж байна | News.MN

Чех улсын парламентын сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Чех улсын парламентын сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилж байна

Чех улсын парламентын сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилж байна

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2019.09.30/ эхэлж байна.  УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Ярослав Кубераг Сүхбаатарын талбайд угтан авах юм. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм.

Харин мягмар гаригт /2019.10.01/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй бизнес форумд оролцож, лхагва гаригт /2019.10.02/ Хөшгийн хөндий дэх олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж