
Тэдний хэлж байгаагаар оросууд илүү найдвартай Ил-96 онгоцоо ашиглахын оронд гэмтэл сааталтай "Боинг" ба "Эрбасуудыг" онгоцнуудыг худалдан авч байна. Америкийн эрх баригчид эдгээр онгоцнуудыг нутгаараа нисгэдэггүй. Тэдэнд унах аюул их гэж нэгэн нисгэгч ярив. Өөр нэг нисгэгч туршлагагүй, дөнгөж сургууль дүүргэсэн залуусыг онгоцны жолооч болгож байгаад дургүйцэв. Хүмүүс дискээр бие даан сурч байх хэмжээнд бэлтгэл сургуулилалтыг авчирсан гэж тэр нэмэн хэлжээ. Тэд энэ бүгдийг удирдлагын анхааралд хүргэхийн тулд хэлж байна гэв.