Үндэснийхээ өв соёл, эд өлгийг бишрэн хүндэтгэе!

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Үндэснийхээ өв соёл, эд өлгийг бишрэн хүндэтгэе!

Үндэснийхээ өв соёл, эд өлгийг бишрэн хүндэтгэе!

Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтэн “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзундамба хутагт нь Гомбодоржийн Занабазар билээ. Өндөр гэгээн Занабазарын байгуулсан урлал хийцийн агуу гайхамшигт Сарьдагийн хийд цогцолборыг барьж байгуулах ажил 32 жил үргэлжилж 1686 онд бүрэн дууссан ч хоёрхон жилийн дараа Халх Ойрадын дайнд сүйдсэн гунигт түүхтэй. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт, Хан Хэнтийн нуруунд байрлах Сарьдагийн хийдэд түүх-археологийн цогц малтлага, судалгаа хийх ажил 2013-2018 оны хооронд үргэлжилжээ. Өнгөрсөн баасан гаригт Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь олон нийтэд үзүүлэх зорилготой “Сарьдагийн хийд” хэмээх үзэсгэлэнг Монголын үндэсний музейд нээлээ.

Малтлагын явцад нийт 4,000 орчим эд өлгийн зүйлс гаржээ. Эдгээрийн 3,000 орчим нь Өндөр гэгээний урласан, өөрийнх нь хийцийн Язгуурын таван бурхан байгаа юм. Эвдэрч сүйдсэн олдворуудыг сэргээн засварлаж байгаа ба одоогийн байдлаар 1,300 орчим бурхан бүтэн болоод байна.

Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг мөн үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах төдийгүй Европд хэрэглэж байсан нарны цаг, Оросын буу, Энэтхэгт оршиж байсан Монголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэл зэргийг дэлгэн үзүүлнэ. Сарьдагийн хийдийн гол сүмийн тухайн цаг үеийн байдлыг үзэсгэлэнд зориулж багасган бүтээжээ. Үзэсгэлэн 2019.09.27-аас 2019.12.20 –ны өдрийг дуустал Монголын үндэсний музейд үнэ төлбөргүй гарна.

Түүнчлэн Сарьдагийн хийдийн олдворуудыг бүрэн хамруулсан эрдэм шинжилгээ судалгааны каталогийг танилцуулж байгаа юм. Ийнхүү олон нийтэд таниулахад Улаанбаатар Хотын Банк дэмжин ажиллалаа.

Үндэснийхээ өв соёл, эд өлгийг бишрэн хүндэтгэе!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж