Сураг ажиг: ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

Сураг ажиг: ЖДҮ-чин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр албан ёсоор хаалтаа хийж, маргааш ээлжит чуулган нээлтээ хийнэ. Эрх баригчдын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр Ард нийтээс санал авах, ээлжит бус сонгууль зэрэг улс төрийн дуулиантайгаар ээлжит бус сонгуулийг хааж байгаа бол үүнтэй зэрэгцэн 2019 оны намрын ээлжит чуулганыг дуулиантай нээх бололтой. Ээлжит чуулгантай зэрэгцэн хуулийн байгууллагаас гурван ч гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхээр зэхэж байгаа талаар эх сурвалжууд хэлж байна.

Хуулийн байгууллагаас ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын 13 хүнийг хэргийг шүүхэд шилжүүлсэн гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Гэхдээ энэ дунд ЖДҮХС-ийн захирал, мэргэжилтнүүд, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнууд багтаж байгаа.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүд хэн бэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд ч яригдаж эхэлсэн байна.  Прокурорын ерөнхий газраас хамгийн сүүлд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгж, компанид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж, УИХ олонхын саналаар авч үлдэж байсан юм. Хуулийн байгууллагаас МАН-ын 40 орчим гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдуулан шалгасан. Гэвч албан тушаалтнуудтай холбогдох хэргийг тусгаарлах, зарим гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид өмнө мэдээлж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгосон бол бусад гишүүдийн хэргийг шалгаж байгаа гэдгийг АТГ мэдээлсэн.

Ямартай ч ээлжит бус чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийхтэй зэрэгцэн хуулийн байгууллагаас УИХ-ын нэр бүхийн гишүүдийг эргүүлэн татахаар зэхэж байгаа бөгөөд эхний ээлжинд  3-5 хүний нэр оруулж ирэхээр яригдаж байгаа гэнэ. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах санал цаашид үргэлжилж, ээлж дараатай оруулж ирнэ гэх мэдээлэл ч байна. Гэвч МАН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчтэй "зөвшилцөх", улс төрийн нөхцөл байдал өөрчлөгвөл гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхгүй ч байж магад гэдгийг хэлэх хүмүүс байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж