Тагтан дээр тамхи татахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Тагтан дээр тамхи татахыг хориглолоо

Тагтан дээр тамхи татахыг хориглолоо

2019 оны аравдугаар сарын 1-нээс орон сууцны байрны тагт, байр хоорондын задгай талбайд тамхи татахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлж байгааг ОХУ-ын Онцгой байдлын алба мэдээллээ.

Засгийн газрын холбогдох шийдвэр есдүгээр сарын 20-нд гарсан бөгөөд энэ нь ОХУ-ын Галын аюулын эсрэг журамд орсон өөрчлөлтөөр ийнхүү хориглож байгаа ажээ. Энэ өөрчлөлтөөр орон сууцны тагт, байр хоорондын задгай талбай, нийтийн орон сууц, зочид буудалд задгай гал хэрэглэхийг хоригложээ. Задгай гал гэдгийг тухайн журманд тодорхой заагаагүй ч Галын авулын эсрэг дүрмийн 436 дугаар заалтад задгай галын эх үүсвэр нь шүдэнз, тамхи хэмээн заасан байдаг ажээ.

Шинэ журмаар кинотеатрын сеанс эхлэхийн өмнө галын аюулаас сэрэмжлүүлсэн сануулгыг заавал гаргах байх, дэлгүүрүүд аюулын гарцын замын таглаж бараа өрөхгүй байх, эмнэлгүүд хүнд өвчтөн, хүүхдийн тасгийг нэгдүгээр давхартаа байлгах зэрэг заалтууд оржээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж