ОХУ далайн агнуурыг түр хориглолоо

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

ОХУ далайн агнуурыг түр хориглолоо

ОХУ далайн агнуурыг түр хориглолоо
ITAR-TASS: KAMCHATKA, RUSSIA. JULY 21, 2008. Fishing for salmon and nerka on the Ozernaya River. (Photo ITAR-TASS / Igor Buimistrov)56. Россия. Камчатка. 21 июля. Ловля рыбы ставным неводом на реке Озерная, где началась путина нерки и лосося. Фото ИТАР-ТАСС/ Игорь Буймистров

Ирэх 2020 онд далайгаас агнах агнуурын захиалгыг ОХУ-ын Байгаль орчны мэргэжлийн хяналтын газар түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа хэмээн Оросын Greenpeace байгууллагын шинжээч Оганес Таргулян РИА Новости-д мэдээллээ. Өнөөдрийн байдлаар далайн агнуурыг зөвхөн орон нутгийн уугуул иргэдэд, мөн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зориулалтаар л зөвшөөрч байгаа юм.

Байгаль орчны мэргэжлийн хяналтын газарт ирэх 2020 онд агнах агнуурын захиалгыг харвал 282 халим, 20 оричм Номхон далайн цагаан цээжит далайн гахай болон бусад төрлийн амьтад байгаа юм. Далайн хөхчин амьтны зөвлөл, Жан Мишель Кустогийн далайн судалгааны багийн зүгээс ОХУ-ын Засгийн газарт хандан далайн хөхчин амьтдын агнуурыг хориглохыг хүссэн захидлыг ирүүлээд байгаа юм.

Өнгөрсөн жил Оросын Приморье хавиас илрүүлсэн “халимны шорон”-гийн дуулиан дэлхийн байгаль хамгаалагчдын сэтгэлийг зовоосон. Оросын Greenpeace байгууллага 2018 оны аравдугаар сард далайгаас хууль бусаар барьсан халим, далайн гахайнуудыг Хятад руу дамлан зарах зорилгоор далайн шоронд байлгаж байгаа талаар мэдээлэл цацсан нь дуулиан болсон юм. Энэ шорон бараг таван жилийн хугацаанд ажиллаж, олон тооны зулзагануулыг илрүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж