Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.30-нд нийтлэгдсэн

Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

Саудын Арабын хааны бие хамгаалагч амиа алджээ

Саудын Арабын хаан Салманы хувийн бие хамгаалагч буудуулж, долоон хүн шархадсан байна. Генерал Абделазиз аль-Фагхам Бямба гаригийн орой Баруун Жидда хотод өмчийн маргааны улмаас амиа алджээ. Хаан Салманы хувийн бие хамгаалагч түүний хажууд олон удаа явж харагдсан бөгөөд саяхан Иракийн Ерөнхий сайдтай хийсэн уулзалтад дагалдан явсан байна.

Саудын Арабын хэвлэлийн албаны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, генерал аль-Фагхамыг найзындаа очиход зүс таних Мамдуух аль-Али гэгч байжээ. Фагхам, Али нар багагүй муудалцсан байна. Али гэрээс гарч, удалгүй буцаж ирээд Фагхамыг буудаж, гэр бүлийн бусад хоёр гишүүн болох филиппин ажилчин, байшингийн эзний дүүг гэмтээжээ.

Саудын хэвлэлийн агентлагийн мэдээллээр, сэжигтэн "бууж өгөхөөс татгалзаж", буудалцааны үеэр хамгаалалтын таван ажилтан шархдан, Али буудуулан амиа алдсан байна. Болсон явдлын талаар тус улсын Эль-Эчбария телевизээр товч мэдээлж, "хувийн маргаан"-аас үүдэлтэй гэж мэдэгджээ.

Генерал Аль-Фагхам бэртлийн улмаас эмнэлэгт нас барсан бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлжээ. Хаантай ойр байдаг генерал тэрбээр саудын арабчуудын дунд багагүй нэр хүндтэй нэгэн байсан аж.

Саудын Арабын олон албан тушаалтан генерал аль-Фагхамыг амиа алдсантай холбогдуулан нийгмийн сүлжээгээр харууслаа илэрхийлсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд Тавфик ар-Рабиа "Ээ Бурхан минь, түүнд өршөөл үзүүлж, диваажинд сайхан амраахыг хүсье. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хаадуудыг хамгаалж байсан тэрбээр бидний зүрх сэтгэлд үүрд мөнх орших болно” гэж хэлжээ.

Хааны шүүхийн зөвлөх Турки аль-Шейх твиттертээ "Өнөөдөрхөн надтай Риядагийн талаар утсаар ярьж байсан юмсан. Бурхан ивээг, О Абу Абдулла… Дахин чамайг харахгүй гэж бодохоор итгэхгүй байна” гэж жиргэсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж