Монголын нууц товчоог кирилл үсгээр хэвлэв /1976.10 сар/ | News.MN

Монголын нууц товчоог кирилл үсгээр хэвлэв /1976.10 сар/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монголын нууц товчоог кирилл үсгээр хэвлэв /1976.10 сар/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна

1920.10-р сар Монголын зүүн хязгаараар Барон Унгерны толгойлсон цагаан цэрэг цөмрөн орж ирэв.

1923.10-р сар Улсын мал эмнэлгийн газар байгуулагдав.

-Монголд нэлээд их хэмжээний зуд болов.

1924.10.01 “Ардын эрх” сониныг гаргаж эхлэв. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чилэлээр нийтлэл бичдэг байжээ. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байв

1925.10.05 БНМАУ-ын III Бага хурал хуралдав.

1926.10-р сар БНМАУ-ын шүүх, цаазны бичиг нэртэй шүүхийн хууль, тогтоомжуудын зүйл ангийг эмхэтгэн гаргав.

-Монголын Пионерын байгууллагаас “Залгамжлагч”сэтгүүл гарч эхлэв.

-Улаанбаатар-Дээд үдийн хороонд агаарын нислэг хийх болов.

-Аймгуудын яамны зарга шийтгэх хэлтсүүдийг татан буулгаж, “аймгийн шүүх таслах газрыг” байгуулав.

1929.10-р сар СБХ ба ЗСБНХУ-ын ШУА хооронд эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

1933.10-р сар Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжиг анх тавигдав.

-Хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийн отряд, комендатуруудыг байгуулан, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болов. Манжуурт төвлөөд байсан Японы цэргийн тоо 100 мянгад хүрэв.

-Хязгаарын цэргийн ангиудыг Дотоодыг Хамгаалах газрын мэдэлд шилжүүлэв. Дотоодын хамгаалах газраас Хязгаарын ба Дотоодын цэргийн ангиудыг төвлөрсөн хяналтад шилжүүлэх тушаал гаргажээ.

-Сайд нарын зөвлөлийн эрхлэх товчоог татан буулгажээ.

-XIII Далай лам Түвдэнжамц, Будалин ордондоо суугаагаараа нас нөгцжээ.

-Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд Ц.Жигжиджав ослоор нас барав.

1934.10-р сар Сайд нарын зөвлөлийн дэргэд уран сайхны хүрээлэнг байгуулжээ.

1935.10.01 МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.

1937.10.02 Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаас “Онц бүрэн эрхэт комисс” гэгчийг байгуулав. Тус комисс нь улс төрийн хэрэгтнүүдийн хэргийг ерөнхийд нь хянаж, эцсийн шийдвэр гаргах эрхтэй ба 1939 оны дөрөвдүгээр сард татан буугдах хүртлээ 25 мянга 785 хүний хэргийг хэлэлцэж, 20мянга 99 хүнд буудан алах ял, бусдад нь 10-аас дээш жил хорих ял шийтгэж байжээ.

1939.10-р сар МАХН-ын төв хорооноос “шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах тухай” шийдвэр гаргав.

1942.10.05 Монгол улсын анхны их сургууль байгуулагдав. МУИС-ийн нээлт “Ленин” клубт болж, Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд нар оролцож, үг хэлжээ.

1946.10-р сар БНМАУ Алс Дорнодын Комисст гишүүнээр элсчээ.

1948.10-р сар Хөдөө аж ахуйн тэргүүний сайчуудын улсын III зөвлөгөөн нээгдэв.

-БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээлт явуулав.

1949.10-р сар Варшав хотод хуралдсан Дэлхийн Энх тайвны II их хуралд Монголын төлөөлөгч оролцов.

1949.10.06 БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

1949.10.06 БНМАУ ба Кантоны Засгийн газрын хоорондын дипломат харилцааг таслав.

-ЭЗХТЗ байгуулагдав. Энэ байгууллагад социалист гэгдэж байсан арван орон гишүүнээр элссэн бөгөөд уг байгуулллагын зорилго нь эдгээр орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийд социалист системийн давуу талыг харуулах зорилготой байв. 1989 онд татан буугдсан.

-БНМАУ-ын энхтайвны талынхны үндэсний бага хурал хуралдав. Хурлаар энх тайвныг хамгаалах Монголын байнгын хороо байгуулагдав.

1955.10-р сар Б.Ренчин Монгол хэлний түүхэн зүй сэдвээр БНУАУ-ын ШУА-д докторын зэргийг анх удаа хамгаалжээ.

1956.10-р сар САА, ХАА нэгдлийн аж ахуйн дундын газар зохион байгуулжээ.

1957.10.01 БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хавсарсан тогтоолоор Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтов. Үүний өмнө МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 68 тоот тогтоолоор “Цахилгаан мэдээ байгуулах бэлтгэл ажлын тухай” тогтоол гарч, улмаар 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний газрыг шинээр сэргээн, бие даалган байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ж.Зундуйг томилж байжээ.

1959.10-р сар БНЧСУ-ын Ерөнхийлөгч Анатолий Невотный Монголд айлчлав.

-БНПАУ-ын төрийн зөвлөлийн дарга Александр Завадский Монголд айлчлав.

1961.10-р сар БНМАУ-Балбын вант улсын хооронд соёлын хэлэлцээр байгуулагдав.

-Монголын баруун ба баруун өмнөт хилийн зарим газруудад пункт байгуулав.

-Монголын Засгийн газраас айл өрхөө буцаан татахыг БНХАУ-аас шаардсан боловч үл хэрэгсэн нэмж оруулсаар байв. Хилийн дотор Хятадууд өөрсдийн дураар тэмдэг тавих, овоо босгох явдал газар авав.

-Монгол Улс дэлхийн Буддистуудын холбоонд гишүүнээр элсэв.

-Монгол Улс олон улсын ширээний теннисний холбоонд гишүүнээр элсэв.

-Монгол-Германы хамтарсан археологийн шинжилгээний анги Хэрлэнгийн Хөдөө арлыг шинжилж, тэнд XIII зууны үед их тариалантай байсан ба Чингис хааны их орд “Аураг” байсан үлдэцийг олж, малтан шинжилжээ.

-Эрдэмтэн Х.Пэрлээ “Рашаан хадны түрэг бичээс”-ийг нээн олж судалжээ.

1962.10-р сар Улаанбаатар хотод Монгол-Хятадын хилийн хэлэлцээр явагдав.

-БНМАУ-БНЛАУ-ын хооронд дипломат харилцаатогтоов.

1965.10.03 БНМАУ-БНУАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав.

1968.10-р сар Мехико хотод болсон XIX зуны олимпийн тоглолтоос чөлөөт бөхийн барилдаанаар Монголын тамирчин Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртэв.

1970.10-р сар Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид ЗСБНХУ-д албан ёсны айлчлал хийв.

1975.10-р сар БНМАУ-Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи улстай дипломат харилцаа тогтоов.

– БНМАУ-Гвиней Бисау улстай дипломат харилцаа тогтоов.

1976.10-р сар Зөвлөлт-Монголын бүх талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлаархи баримт бичигт хоёр тал Москвад гарын үсэг зурав.

– БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондох Таван богд уулын 4104.0 өндөрлөгөөс Асгатын давааны хярын орой хүртэлх баруун хэсэг, Их саяны нурууны 2855.8 тоот өндөрлөгөөс Тарваган дахын овоо хүртэлх зүүн хэсэг дэх Монгол-Зөвлөлтийн хилийн гэрээ байгуулагдав.

-БНМАУ-ын прокурорын хяналтын шинэ хууль батлагдав.

-Улаанбаатар хотын ойролцоо “Шувуун фабрик” ашиглалтад оров.

-Улаанбаатар хот дахь төвийн эрчим хүчний системийг ЗХУ-ын Сибирийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбов.

-Ц.Дамдинсүрэн оршил бичиж “Монголын нууц товчоо”-г кирилл үсгээр Улаанбаатар хотод хэвлүүлжээ.

-БНАЛаос Ард Улсын Сайд нарийн зөвлөлийн дарга Фош Вихан БНМАУ-д айлчлав.

1978.10.02 БНМАУ-БНЗамби улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

1980.10.01 Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов

1980.10.01 МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсэг байгуулагдав.

-Монгол-Зөвлөлтийн улсын хилийн дэглэм, хилийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд Москва хотноо гарын үсэг зурав.

-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба номч мэргэн гавж С. Гомбожав нас барав.

-Х.Гаадан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын даргаар томилогдон ажиллав.

БНАЛаос Ард улсын Ерөнхийлөгч Суфануфонг айлчлав.

1998.10.02 Монголын ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт амь үрэгдэв.

2000.10.01 Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулав.

2009.10.06 Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.

2010.10.04-05 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцов.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-30 193.57.67.241

2010.10.04-05 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцов. Ард түмэнд энэ балай хурал ямар ач холбогдолтой байв гэдгийг эхлээд нэг хэлчих үү. 2010 онд АСЕМ-ийн хурал Азийн нэг ядмаг оронд л болсон юм. Тэндээс яаж хөрөнгө мөнгө идэж болохыг түүний зөвлөхүүд олж харсан байх аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж