Эрхүү ДОХ-ын халдвараар тэргүүлжээ | News.MN

Эрхүү ДОХ-ын халдвараар тэргүүлжээ

Эрхүү ДОХ-ын халдвараар тэргүүлжээ

Эрхүү ДОХ-ын халдвараар тэргүүлжээ

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь хүний дархлал хомсдолын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин. Энэ өвчний төгсгөлийн шат тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг “тэмцэх” чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байгаа билээ.

UNAIDS-ийн статистик мэдээллээс үзэхэд, дэлхий дээр 37.9 сая хүн ДОХ/ХДХВ-ийн халдвартай амьдарч буйн дотор 15 хүртэлх насны 1.7 сая хүүхэд байгаа аж. 2018 оны байдлаар 1.7 сая хүн энэ өвчний халдвар шинээр авсан бол 770 мянган хүн түүний улмаас амиа алджээ. Мөн 8.1 сая хүн ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй амьдарч буй аж.

ОХУ-Д ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 869 МЯНГАН ХҮН БҮРТГЭЛТЭЙГЭЭС
712.5 МЯНГА НЬ ЭМЧИЙН ХАНАЛТАД БАЙДАГ

Манай хойд хөршид ДОХ-ын өвчлөл өндөр хувьтай байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ХДХВ-ийн халдвар өвчнөөр оношлогдсон хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд ДОХ-ын халдвартай нийт 869 мянган хүн бүртгэлтэйгээс 712.5 мянга нь эмчийн ханалтад байдаг талаар Оросын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн наймдугаар сарын 3-ны өдөр мэдээлжээ. ХДХВ-ийн улмаас 2018 онд эндэгдлийн түвшин 2,2 хувиар өсч, 20 мянга гаруй орос иргэн амиа алдсан байна. Ихэнх тохиолдол нь сүрьеэ ба ХДХВ-ийн халдварын хавсарсан өвчний улмаас хорвоог орхижээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яам жилийн эцэс гэхэд ХДХВ-ийн халдвартай оросуудын 75 хүртэлх хувийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова есдүгээр сарын 24-ний Мягмар гаригт мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, гурван жилийн өмнө өвчтөнүүдийн 26 орчим хувь нь вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан бол 2019 он гэхэд энэ үзүүлэлт хэдийнэ 65 хувьд хүрчээ. Скворцова “2020 оны эцэст бид өвчтөнүүдийн 90 хувийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулна” гэж хэлсэн байна. ОХУ-д ХДХВ-ийн улмаас голдуу 25-44 насны хүмүүс нас барж байгаа ажээ. Эрхүү муж ХДХВ-ийн халдвар хамгийн их тархсан бүсээр нэрлэгдэж буй бөгөөд хүн амын 1.8% нь халдварлажээ. Түүний араас Свердловск, Кемерово хот орсон байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хар тамхи мансууруулах бодист донтсон залуусын дунд ДОХ/ХДХВ-ийн халдвар өндөр байгаа аж.

МОНГОЛД ДОХ-ЫН ХАЛДВАР НЭМЭГДСЭЭР БАЙНА

Монгол Улсад сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ эрчимтэй тархаж буй. 2013 оны байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 149-д хүрчээ. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Монголд ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгдсэн байна. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага. Харин 2011 онд хийсэн “ХДХВ, БЗДХ-ын тандалтын судалгаа”-ны дүнгээр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн (ЭБЭ) дунд ХДХВ-ын халдварын тархалт 7.5 хувь байжээ. Энэ нь манай улс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд шилжсэн үзүүлэлт юм. 2017 оны байдлаар улсын хэмжээнд 249 тохиолдол бүртгэгдэж, 2018 он гарснаас хойш ХДХВ-ын долоон тохиолдол бүртгэгджээ.

2019 он гарснаас хойш ДОХ/ХДХВ-ийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар ДОХ-ын 272 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэний 20 хувийг эмэгтэйчүүд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа аж. Нийт эрэгтэйчүүдийн 79 хувийг бэлгийн цөөнх буюу эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүд эзэлж буй бол эмэгтэйчүүдийн дийлэнх нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд болон олон хавьтагчтай эмэгтэйчүүд байгаа ажээ. Тандалт судалгааны явцад эдгээр тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжиж халдварласан нь тогтоогдсон байна. Насны ангиллын хувьд 15-19 насныхан 5.5 хувь буюу 15 хүн, 20-24 насанд 14 хувь буюу 38 хүн, 25-29 насанд 18.5 буюу 50 хүн, 30-34 насанд 21 хувь буюу 57 хүн, 35-39 насанд 17.4 хувь буюу 47 хүн, 40-44 насанд 13.7 хувь буюу 37 хүн, 45-аас дээш насанд 9.2 хувьтай  буюу 25 хүн байгаа аж. Үүнээс харвал, бэлгийн идэвхтэй нас буюу 20-39 насныхны дунд нийт тохиолдлын 78 хувь нь бүртгэгдэж буй юм байна.

ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн асуудал. Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болохыг үгүйсгэх аргагүй. Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй бөгөөд хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга юм.

Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-тай байх нь ХДХВ-ийн халдвар авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг байна. ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна. Иймд тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзаж, бие биедээ харилцан үнэнч байх, бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвч тогтмол зөв хэрэглэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах алтан дүрмийг барьж чадвал хэн ч ХДХВ/ДОХ-ын халдвараар өвчлөхгүй байх боломжтойг эмч нар зөвлөжээ.

Эх сурвалж: UNAIDS, RBC, ХӨСҮТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-30 103.80.211.198

Манайд хэр найдвартай шинжилдэг бол?

Avatar

ззз 2019-09-30 103.14.38.144

энэ олон баар замбараагүй бохир зочид буудлаа багасга,. архи худалдаалахыг боль 5-7 өдрүүдэд, сургуулидад бэлгэвч хэрэглэхийг заах хэрэгтэй, энэ аюултай өвчин гэдгийг ойлгуулахад оршино.

Avatar

Эмч 2019-09-30 219.68.106.88

" 2017 оны байдлаар улсын хэмжээнд 249 тохиолдол бүртгэгдэж, 2018 он гарснаас хойш ХДХВ-ын долоон тохиолдол бүртгэгджээ."

Энэ худлаа шүү. 1992-2017 онд нийт бүртгэгдсэн тохиолдол 249 . Чадваргүй сэтгүүлчид ард түмнийг мунхруулахаа болино уу. тэгээд бас нэр хүндтэй байгууллагуудыг эх сурвалжаа гэчихсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж