Халаас суйлагчдаас хэрхэн хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.07.24-нд нийтлэгдсэн

Халаас суйлагчдаас хэрхэн хамгаалах вэ?

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Dima Gavrysh

Энэтхэгийн мэргэжилтнүүд халаасны хулгайчтай тэмцэх огт шинэ арга гаргаж иржээ. Эд зүйлийг бичил цахилгаан төхөөрөмжтэй холбож өгсөн байна.

Одоогоор зохион бүтээгчид “хамгаалалтын халаастай эрэгтэй хүний өмд, жийнс бүтээгээд байна. Тийм халааснаас түрийвч суйлах гэсэн хулгайч шууд л 220 вольтийн цахилгаан цэнэгээр цохиулна.

Бичил төхөөрөмжийг тусгай төхөөрөмжөөр идэвхжүүлдэг гэнэ.  Хамгийн гол нь тийм өмдний эзэд халаасандаа хамгаалалттай гэдгээ мартаж болохгүй хэрэгтэй үедээ төхөөрөмжийг салгаж байх ёстой ажээ. Мөн тийм хувцастай хүмүүс бороо, уснаас хол байх ёстой болж байна. Харин зохион бүтээгчид өөрсдийн төхөөрөмжийг улам найдвартай болгохоор амлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж