Дипломатч Т.Мөнхбат Германы шүүхээс ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Дипломатч Т.Мөнхбат Германы шүүхээс ял сонслоо

Дипломатч Т.Мөнхбат Германы шүүхээс ял сонслоо

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх Монгол Улсын дипломатч Т.Мөнхбатад ял оноосон талаар Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Т.Мөнхбатад энэ сарын 13-нд Германы Дрезден хотын шүүх гурван жил, есөн сар хорих ял оноосон талаар “Bild” сонин мэдээлсэн аж.  Түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилыг суллах шийдвэр шүүхээс гаргасан талаар Германы зарим хэвлэл мэдээлсэн бол зарим нь түүнийг найман сар хорих ял сонссон байна.

Хэргийг сануулахад, Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар нь 150 мянган ширхэг сэтгэц нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж явсан нь илэрсэн билээ. Уг эм нь 40 мянган еврогийн үнэд хүрэх аж. Тэднийг Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулсан байна. А17 нь сүүлийн үед хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа тухай дурьджээ.

Үүнээс гадна 2019 оны зургаадугаар сард 70 кг героин тээвэрлэж явсан Монгол улсын хоёр дипломатч баригдаж байсан юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
31
БурууБуруу
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж