Дуулиант хэргүүд шүүхийн өмнө очлоо | News.MN

Дуулиант хэргүүд шүүхийн өмнө очлоо

Дуулиант хэргүүд шүүхийн өмнө очлоо

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Эл ажлын хэсгээс олны анхаарал татсан авлигын дуулиант хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн билээ. Эдгээр хэргүүдийг тоймлон хүргэе.


Ц.САНДУЙ, ТҮҮНИЙ ОРЛОГЧ А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДЛОО

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон юм. Шүүх хурлын Урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 7-ны өдөр хүртэл хойшилжээ. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Сандуй, А.Ганбаатар нар өмгөөлөгчдийн хамт оролцох бол анх "60 тэрбум"-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов, УИХ-ын дарга М.Энхболд нарыг гэрчээр дуудаад байсан юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нар шүүх хуралд оролцохоор өмгөөлөгчийн хамт ирсэн. Хурал хойшилсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСААГҮЙ

“Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группын захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусчээ. Энэ хэрэгт Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Сугар нарын нэр мөн холбогддог бөгөөд түүний гарын үсгийг дууриан зурсан гэх асуудал яригддаг.

Түүнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш таван жил нэг сар өнгөрчээ. Хэргийг эргэн сануулбал, анх “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.

Улмаар "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг дараад байгаа билээ.

Д.ГАНТУЛГЫН ШҮҮХ ХУРАЛ АРАВДУГААР САРД ТОВЛОГДЛОО

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч Баасан /2019.09.27/ гаригт болсон. Урьдчилан хэлэлцүүлгээс яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх аравдугаар сарын 3-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон байна.

  • Үүнээс гадна ХХААХҮЯ-ны болон тус яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнуудтай холбоотой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22,1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22,4 дүүгээр зүйлийг 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд,
  • Монголбанкны удирдах албан тушаалтны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • ШШҮХ-ийн хэлтсийн дарга Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотой бусад албан тушаалтнуудыг шалгах ажиллагаа одоогоор дуусгавр болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.

Ийнхүү олон жил асуудал дагуулсан авлига, албан тушаалын дуулиант хэргүүд шүүхийн өмнө очлоо. Шүүх засаглал дээрх хэргүүдийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

Э.АРИУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-29 66.181.161.94

R

Avatar

Зочин 2019-09-29 182.160.36.174

1 тэрбумын эргэн төлөгдсөн ЖДҮ – мэтийг сайн дэвэргэж сэвээрэй. тэгвэр их наядын эргэн төлөгдөөгүй чингэс самуурай бонд АСЕМ элбэгдоржийн хэрэг нийгмийн даатгалын с.эрдэнийн завшилт дахин төлөвлөлтийн батүүлийн хэргүүд нам дарагдана. сэвээрэй сэвээрэй худалдагдсан сайт хэвлэл мэдээлэл минь.

Avatar

Mongol ulsiin irgen 2019-09-29 211.36.142.9

Enkhboldiig gercheer genuu haha, ug ni hamt l bsan bizdee bichleg deeree

Avatar

Иргэн 2019-09-29 202.9.43.147

Энэ шүүгч нар ер нь ичих булчирхайгүй болчихсон \даг байхаа??? Хойшлогдлоо, өуцлаа Нэгюм бодмоор юм даа???

Avatar

Зочин 2019-09-29 112.72.12.8

Nogoo hurtsiin hereg yu bolson be bas hoogood guitshee bolison uu ene shuuhiinhen gejdee

Avatar

Зочин 2019-09-29 122.201.31.196

shuuhiin shiidveruud todorhoi notlogdohgui bna nemelt mordon baitsaaltand bustaalaa, hoon heleltseh hugastaa duuslaa.

Avatar

Зочин 2019-09-29 202.126.89.9

Haraad l baij dee,hu!

Avatar

зочин 2019-09-29 122.201.22.44

Монголын шүүх хэргийг прокурорт л буцаана биз дээ.

Avatar

Зочин 2019-09-29 103.26.193.172

авлигад ИДЭГДСЭН ШҮҮГЧ НАР ШҮҮХ ХУРЛЫГ ЯВУУЛНА ГЭХЭЭР ЭДГЭЭР ХЭРГИЙГ ШИЙДЭХГҮЙ ДЭЭ. гЕРМАНЫ ШҮҮГЧ НАР ШИГ ШУДАРГА ШҮҮГЧ МОНГОЛД БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2019-09-29 66.181.176.248

Германы шүүх шиг шалхавхан байгаасай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж