Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх    Орхон, Булган, Хөвсгөлд томилолтоор ажилласан. Өчигдөр Хэнтий аймагт ажилласан бол өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрбээр удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав.  Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус аймагт шинэ ажлын байрны тоо 25 хувиар өсчээ.

Аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөл байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд тус аймгийн төрийн албан хаагчдад улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, авто болон төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын  талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ төрийн албан хаагчид алхам тутамдаа ухамсарлаж ажиллах ёстойг онцгойлон анхаарууллаа. Цөөн хэдэн хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаад дүгнэлт хийж иргэдэд тэгш, ямар нэг хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг санууллаа.

Ерөнхий сайд уулзалтын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төв, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулан бүтээсэн гэрэлт хөшөөний нээлтэд оролцоно.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж