Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Шангрила орчмын уулзварыг хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хоме плаза-2 худалдааны төвийн зүүн талын замын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан 2019 оны есдүгээр сарын 29-ний 19.00 цагаас маргааш буюу 2019 оны есдүгээр сарын 30-ны 06.00 цаг хүртэл Орчлон сургуулийн зүүн урд талын уулзвараас Шангрилагийн уулзвар хүртэлх хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Иймд иргэд жолооч та бүхэн сумын дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ