Дэлхийн хамгийн хурдан хүнээр К.Коулман тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан хүнээр К.Коулман тодорлоо

Дэлхийн хамгийн хурдан хүнээр К.Коулман тодорлоо

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн 100 м-н уралдаан болж өндөрлөлөө. Өчигдөр (9 сарын 28) болсон шигшээ уралдаанд шалгарсан дэлхийн шилдэг найман гүйгчдээс АНУ-ын 23 настай залуу К.Коулман 9.76 сек-н амжилтаар дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн байна.

Мөнгөн медалийг 2005, 2017 оны дэлхийн аварга Ж.Гэтлин, хүрэл медалийг Канадын тамирчин Андре де Грассе хүртжээ. Одоогоос сар гаруйн өмнө К.Коулман дэлхийн аваргад оролцох эсэх нь эргэлзээтэй байсан ч ийнхүү дэлхийн хамгийн хурдан хүнээр шалгарч чадлаа. Тэрээр өнгөрсөн 8 сард WADA буюу ОУ-ын допингийн эсрэг агентлагаас К.Коулманыг 12 сарын хугацаанд шинжилгээнд хамрагдаагүй. Иймд 2 жилээр эрхийг нь хасах тухай, ингэснээр 2019 оны дэлхийн аварга болон 2020 оны Токионгийн олимпийн наадамд оролцох боломжгүй болох байсан. Гэвч тэр зарга үүсгэн улмаар заргаа авч чадснаар дэлхийн аваргад оролцож байна.

К.Коулманы хувьд 2 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд 2017 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ удаа дэлхийн хамгийн хурдан хүнээр шалгарсан К.Коулман 9.76 сек-н амжилтыг үзүүлсэн бол дэлхийн хамгийн шилдэг үзүүлэлтийг У.Болт 9.58-аар эзэмшдэг бөгөөд түүний рекорд хараахан эвдэгдээгүй байна. К.Коулманы цагийн амжилт нь 100 метрийн төрөлдөө бүх-цаг үеийн 6-д орох амжилт ажээ.

Б.БЯМБАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж