Байлдааны онгоц осолдож, энхийг сахиулагчид амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Байлдааны онгоц осолдож, энхийг сахиулагчид амь үрэгджээ

Байлдааны онгоц осолдож, энхийг сахиулагчид амь үрэгджээ

Төв Африкт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа гүйцэтгэж явсан байлдааны нисдэг тэрэг осолдож,  гурван хүн амь үрэгдэж, дөрөв дэх нь хүнд шархтсан байна. Амь үрэгдсэн цэргүүд Сенегал улсын иргэд байжээ. Осолдсон байлдааны нисдэг тэрэг нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн аж.

Сенегалын цэргүүд Төв Африкийн баруун хойд хэсэг дэх “3R” гэх зэвсэгт бүлэглэлийн баазад цохилт өгчхөөд буцаж явахдаа ийнхүү осолдсон байна. Тус зэвсэгт бүлэглэл нь Төв Африкийн хойд хэсэгт 46 энгийн иргэнийг хөнөөсөн хэргийг үйлдсэн аж.

Дэлхийн хамгийн ядуу, тогтворгүй орон болох Төв Африкт 2003 онд экс ерөнхийлөгч Франсуа Бозизе төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авснаас хойш зөрчил, мөргөлдөөн өрнөж буй. Улмаар Франсуа Бозизег 2013 онд төрийн эрхээс зайлуулах цус асгаруулсан бослого тэмцэл өрнөсөн юм. Зөрчил, мөргөлдөөний улмаас 4,5 сая хүн орон гэрээсээ дайжиж, зэвсэгт бүлэглэлүүд нутгийн ихэнх хэсгийг гартаа оруулжээ. Төв Африк дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 13 мянга орчим цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж