Солонгосын телевизийн олон ангит “Зоригт эрийн түүх” киноны гол баатар Ким Духаны дүрд тоглосон жүжигчин Ан Жэму кино зураг авалтын ажлаар Ховд аймагт хүрэлцэн иржээ. Тэрбээр Монгол улс, БНСУ, Буриад улсын уран бүтээлчдийн хамтран бүтээж байгаа "The Woman” нэртэй киноны зураг авалтад оролцож байгаа юм байна.
Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж өөрийн нүүр хуудастаа "Миний нутагт аав ээжийн минь шүтэж ирсэн овооны дэргэд Монгол, Солонгос, Буриад улсын хамтарсан "The Woman” нэртэй кино зураг авалт хийж байна. Солонгос шувуу судлаач Ан Жэму (Ким Духан) Монголд төөрч нөхөр нь өнгөрсөн, хадам самгантайгаа амьдардаг жирийн малчин эмэгтэй Ундралын гэрт золоор олж очин амь аврагдан амьдрахдаа Монгол эмэгтэйчүүдийн ёс заншил, жудаг, амьдрах ухаан, тэвчээр, хүнлэг сэтгэл, амьдралын төлөө зүтгэлийг биширч, нүүдэлч Монголчуудын өв соёлоо одоог хүртэл тээж явааг кинондоо харуулахыг зорьжээ. Баатархайрхан, Босгын овоо, Хавцлын нуур, Улиастай, Алтан тээлийн хөндий гайхалтай нутгийг минь олон улсын кино фестивалд сойх кинондоо оруулсан уран бүтээлчиддээ талархахын ялдамд амжилт хүсье" гэжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ