Спортынхон ийм болохоороо гоё | News.MN

Спортынхон ийм болохоороо гоё

Спортынхон ийм болохоороо гоё

Спортынхон ийм болохоороо гоё

Катарын Доха хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 5000 метрийн урьдчилсан шатны уралдаан болсон. Тус уралдааны урьдчилсан шатанд 39 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний 15-д шалгарсан тамирчид шигшээ уралдаанд өрсөлдөх байсан.

Гэхдээ үүнээс илүүтэй нэгэн үйл явдал болсон нь нэг тамирчид нөгөө тамирчиндаа туслан барианы шугаманд оруулсан үйл явдал байлаа. Африк тивийн Гвиней-Биссау улсын тамирчин Бриама Сункар Дабо уралдаан дуусахад хэдхэн метр дутуу байхад Арубагийн тамирчин Йонатан Басбид туслан, түүнийг түшин барианд оруулж өгсөн. Энэхүү үйл явдал нь “Khalifa International Stadium”-д цугласан мянган мянган үзэгчид төдийгүй, дэлхий даяар шимтэн үзэж байсан сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Хэдийгээр уралдааны талбарт өрсөлдөгчид, нөгөө талаар хоёулаа барианд орж хангалттай цагийн амжилт үзүүлж чадаагүй ч спорт бол эв нэгдэл болохыг дэлхий нийтэд харуулсан үйл явдал байлаа.

Б.БЯМБАБАЯР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-29 202.9.43.115

Аруба гэж улс хаана ч байхгүй

Avatar

evroopoos 2019-09-29 193.91.98.156

Hoorhii setguulch l gej duudag baih tiimee chamaig

Avatar

Зочин 2019-09-29 202.179.25.165

Гарчигийг нь хүүхдээрээ өгүүлсэн үү сэтгүүлч ээ?

Avatar

Зочин 2019-09-29 64.119.17.119

ЯМАР ТВ , СУВАГААР ҮЗЭХ ВЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж