Катарын Доха хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 5000 метрийн урьдчилсан шатны уралдаан болсон. Тус уралдааны урьдчилсан шатанд 39 тамирчин өрсөлдсөн бөгөөд эхний 15-д шалгарсан тамирчид шигшээ уралдаанд өрсөлдөх байсан.
Гэхдээ үүнээс илүүтэй нэгэн үйл явдал болсон нь нэг тамирчид нөгөө тамирчиндаа туслан барианы шугаманд оруулсан үйл явдал байлаа. Африк тивийн Гвиней-Биссау улсын тамирчин Бриама Сункар Дабо уралдаан дуусахад хэдхэн метр дутуу байхад Арубагийн тамирчин Йонатан Басбид туслан, түүнийг түшин барианд оруулж өгсөн. Энэхүү үйл явдал нь “Khalifa International Stadium”-д цугласан мянган мянган үзэгчид төдийгүй, дэлхий даяар шимтэн үзэж байсан сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Хэдийгээр уралдааны талбарт өрсөлдөгчид, нөгөө талаар хоёулаа барианд орж хангалттай цагийн амжилт үзүүлж чадаагүй ч спорт бол эв нэгдэл болохыг дэлхий нийтэд харуулсан үйл явдал байлаа.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ