Улирлын өмнө: Финикс Санс баг

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Финикс Санс баг

Улирлын өмнө: Финикс Санс баг

Финикс Санс баг бол НБА-н аваргын төлөө хоёронтоо шалгарч байснаас гадна Ч.Баркли, С.Нэш, Г.Хилл, а.Стадемайр нарын олон шилдэг тоглогчид байсан. Гэвч энэ баг уналтанд ороод даруй 9 жилийг үдэж байна. Өнгөрсөн улирал гэхэд Өрнөд бүсээс цор ганцаараа 20 хожил авч чадаагүй баг болж 19 хожил, 63 хожигдолтой улирлыг үдсэн. Шилжилтийнхээ үед явж буй Финикс Санс баг сүүлийн жилийн дотор удирдлагын түвшинд хүртэл өөрчлөлт хийгээд авлаа. Багийн ерөнхий менежерээр НБА-н 3 удаагийн аварга Ж.Жонесыг томилж, Серби мэргэжилтэн И.Кокошковыг явуулж М.Уилльямсыг багийн ахлах дасгалжуулагчаар томилсон. Дасгалжуулагчаар ирж буй М.Уилльямс бол нэг талаар зөв сонголт байх магадлалтай. Учир нь М.Уилльямс АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагчийн багт ажиллаж байсан, мөн хэд хэдэн багт туслахаар ажиллаж байснаас гадна Нью-Орлеан Пеликанс багийг бие даан удирдаж байсан туршлагатай эрхэм юм.

  • Багаас явсан тоглогчид: Ти.Жей.Уоррен, Д.Бендэр, Ж.Жексон, Т.Даниелс (солилцоо)
  • Багт ирсэн тоглогчид: Р.Рубио (чөлөөт агент), Д.Сарич, А.Байнс, Ф.Камински (солилцоо), Т.Жероме, К.Жонсон (хоёулаа драфт)

Багийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлөх хэд хэдэн шалтгаан байгаа. Өнгөрсөн улирал хүчний довтлогч Т.Аризаг ирж байхад Хьюстон алдаж, Финикст ашигтай байлаа гэж харж байсан ч өвлийн солилцоогоор илүү ирээдүйгээ харсан солилцоог хийсэн. Ахмад тоглогч Т.Аризаг оролцуулан Вашингтон Визардс багаас залуу хүчний тоглогч #3 дээр К.Обриг авчирсан. Залуу тоглогч К.Обри гараанд бол найдвартай бөгөөд улирлын сүүлийн хагаст ирсэн гэхэд 40 тоглолтонд 19 оноо дундажласан. Мөн өнгөрсөн оны рүүки тоглогч Д.Айтон, жилээс жилд үзүүлэлт нь дээшилж буй багийн ирээдүй Д.Бүүкер гээд багийн ирээдүй тун боломжийн байгаа. Хэдий нь лигийн шилдэг шидэгч болоод буй Д.Бүүкер өнгөрсөн улиралд 26.6 оноо дундажласан нь К.Леонард, К.Дюрант, Д.Лиллард, К.Уокер, С.Карри нарын шилдгүүдтэй өрсөлдөхүйц оноо байсан гэдгийг онцлох ёстой.

Одоогоор хийгдээд буй солилцооны хувьд бас л зоримог алхам байсан болов уу? 2016, 2017 оны драфтын эхний тойргийн эхний 5-д дотор сонгосон Ж.Жэксон, Б.Бендэр нарыг явуулсан. Магадгүй рүүки гэрээтэй залуусын хувьд өөрсдийгөө батлан харуулж чадаагүйн улмаас багийн төлөвлөгөөнд багтаагүй байх. Ямартаа ч сүүлийн жилүүдэд уналтанд ороод буй Финикс Санс баг 2016, 2017 оны драфтын ТОП-5-д багтсан тоглогчдоо явуулсан нь бас л сонирхолтой шийдэл болсон. Ж.Жексоны хувьд #2 эсвэл #3 дээр тоглох боломжтой байрлал дээр нь илүү багт эерэг нөлөө үзүүлэх Д.Бүүкер болон К.Обри нар бий тул минут бага байх нь гарцаагүй. Б.Бендэр мөн байрлал дээрээ өөрийгөө тунхаглаж чадаагүй тул багаас явсан нь зөв шийдэл юм. Төвд хашир туршлагатай А.Байнс болон Д.Айтон нар байгаа бол хүчний довтлогчийн байрлал дээр Д.Сарич, Ф.Камински нар бий.

Хийгдээд буй солилцоо бол Д.Бүүкер, Д.Айтон нарын залуу бүрэлдэхүүн дээр бас л ид жагсаж буй, туршлагатай тоглогчид болж буй Р.Рубио, Д.Сарич, А.Байнс нарыг авчирсан нь багийн тэнцвэрийг бий болгосон. Р.Рубио болон Д.Сарич нар шууд гараанд гарч тоглох боломжтой. Эдгээр залуус дээр Д.Бүүкер, К.Обри болон Д.Айтон гэсэн бүрэлдэхүүн гарвал бас л хурдтай, шидэлт сайтай тавт юм. Яг ингээд харвал гарааны тоглогчид боломжийн байгаа ч сэлгээ бага зэрэг асуудалтай байж болох дүр зураг байхыг үгүйсгэхгүй байна. Хэрвээ сэлгээ хангалтгүй бол плэй-оффт шалгарах боломж нь харьцангуй бага юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж