Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв | News.MN

Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв

Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв

Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв

Саудын Арабын засгийн газраас анх удаа жуулчны виз олгож эхэлсэн бөгөөд гадаадын эмэгтэйчүүдийг биеэ бүрэн халхалсан хувцас өмсөхгүй байхыг зөвшөөрчээ. Гэхдээ хэт бариу эсвэл зүй бус бичигтэй хувцас өмсөхгүй, мөр болон өвдөгнөөс дээш биеийн хэсгийг ил гаргахгүй байхыг  жуулчдад зөвлөсөн байна. Саудын Арабын эмэгтэйчүүдийн хувьд биеийн хэсгээ ил гаргахгүй байх хууль хэвээр үйлчилнэ. Тус улсад архи, согтууруулах ундаа хэрэглэх хориотой. Тиймээс жуулчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Саудын Арабын албаныхан онцгой анхааруулжээ.

Саудын Арабын жуулчлалын дарга Ахмед аль-Хатееб шинэ жуулчны визний талаар мэдэгдэхдээ “Бид өнөөдөр түүх бүтээлээ. Бид анх удаа өөрийн орныг дэлхийн өнцөг булан бүр дэх жуулчдад нээж байна” хэмээн мэдэгджээ. АНУ, Европын орнууд, Австрали зэрэг 49 орны иргэд жуулчлалын виз авах боломжтой аж. Жуулчлалын виз авснаар гадаадын орны ажилчдыг ч нэвтэрхийг хориглодог түүх, археологийн дурсгалт газруудыг үзэх боломжтой болох юм.

Жуулчны виз олгохын өмнөх бэлтгэл болгож  өнгөрсөн оноос эхлэн спортын тамирчид, урлаг, соёлын арга хэмжээнд оролцож буй гадаадын иргэдэд түр хугацааны виз олгож эхэлсэн аж.

Саудын Араб нь газрын тосноос хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээг авч эхэлсэн байна. Саудын Арабын төрийн өмчийн газрын тосны хоёр дахь том үйлдвэрт хоёр долоо хоногийн өмнө халдлага болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ багасгахад хүрсэн юм.

Түүнчлэн энэ нь 2030 оныг хүртэл Арабыг хөгжүүлэх угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы алсан хараа, шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг нэг аж. Албаныхны тооцоолсноор 2030 он гэхэд Саудын Арабын ДНБ-ны 10 хувийг аялал жуулчлалаас олох, орон нутаг болон гадаадын жуулчдын тоог 100 саяд хүргэхийг зорьжээ. Энэ хүрээнд Саудын Арабын засгийн газар Баасан гаригт зочид буудал, үл хөдлөх хөгжүүлэлт чиглэлийн  орон нутаг болон олон улсын бизнес эрхлэгчидтэй 100 тэрбум рияд буюу 27 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: Agence France-Presse

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-09-29 139.5.218.205

Hn ter hatsan elsen tsol, gadnii hun oruulah horiotoi islamiin sum gej nerlesen a*******n beltgedeg chuluun baishin, shashnii munhruulgad avtsan heden musulman zombieg ochij uzeh hun hovordoo. Yadaj l nud bayasgah saihan busguichuud baihgui gazar 100saya juulchin huleen avna gene shuu kkk.

Avatar

ZOCHIN 2019-09-29 180.150.82.98

aldaa ….

Avatar

Шашин судлаач 2019-09-29 213.143.46.18

Үүнээс гадна гаднын мэдээ болгонд шууд итгэдэгээ болих хэрэгтэй.бүгд шахуу гуйвуулга хийцэн мэдээнүүд бий.ж: Арабын оронд хүчиндсэн этгээдтэй хохирогчыг суулгах болжээ гэсэн мэдээ явдаг.яг үнэндээ 2 нөхөр завхайрч байгаад жирэмсэн болонгуут эмэгтэй нь аргаа барахдаа"энэ намайг хүчиндсэн"гээд гүтгэчихдэг.шүүх хүчиндээгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учир хүүхдийг өнчрүүлэхгүйн тулд суу! гээд тушаал гаргачихдаг.үүнийг нь гадны агентлагууд исламыг харлуулах ажилдаа ашиглаад мэдээ болгочихд

Avatar

Шашин судлаач 2019-09-29 213.143.46.18

Ишш бин Салманы алсын хараа ч гэх шиг…одоо байтлаасаа алуурчныг магтан дуулахнуу.наад а******н чинь америк жүүдүүдийн нохой юм шүү дээ.жинхэнэ мусалман хүн юу гэж куфаруудыг ариун дагшин газарт оруулах вэ.та нар исламыг ойлгохгүй байгаа учир иймэрхүү үйлдэл нь гоё юм шиг бодогдоод байхгүй юу

Avatar

Мандах 2019-09-29 66.181.185.225

Би бас үүнийг сануулах гэж байсан юм. Алдаатай бичихийг хориглоно!!!

Avatar

Болдсайхан 2019-09-29 103.57.95.153

Алсан хараа гэж юу байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж