Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв

Саудын Араб анх удаа жуулчны виз олгож эхлэв

Саудын Арабын засгийн газраас анх удаа жуулчны виз олгож эхэлсэн бөгөөд гадаадын эмэгтэйчүүдийг биеэ бүрэн халхалсан хувцас өмсөхгүй байхыг зөвшөөрчээ. Гэхдээ хэт бариу эсвэл зүй бус бичигтэй хувцас өмсөхгүй, мөр болон өвдөгнөөс дээш биеийн хэсгийг ил гаргахгүй байхыг  жуулчдад зөвлөсөн байна. Саудын Арабын эмэгтэйчүүдийн хувьд биеийн хэсгээ ил гаргахгүй байх хууль хэвээр үйлчилнэ. Тус улсад архи, согтууруулах ундаа хэрэглэх хориотой. Тиймээс жуулчдыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг Саудын Арабын албаныхан онцгой анхааруулжээ.

Саудын Арабын жуулчлалын дарга Ахмед аль-Хатееб шинэ жуулчны визний талаар мэдэгдэхдээ “Бид өнөөдөр түүх бүтээлээ. Бид анх удаа өөрийн орныг дэлхийн өнцөг булан бүр дэх жуулчдад нээж байна” хэмээн мэдэгджээ. АНУ, Европын орнууд, Австрали зэрэг 49 орны иргэд жуулчлалын виз авах боломжтой аж. Жуулчлалын виз авснаар гадаадын орны ажилчдыг ч нэвтэрхийг хориглодог түүх, археологийн дурсгалт газруудыг үзэх боломжтой болох юм.

Жуулчны виз олгохын өмнөх бэлтгэл болгож  өнгөрсөн оноос эхлэн спортын тамирчид, урлаг, соёлын арга хэмжээнд оролцож буй гадаадын иргэдэд түр хугацааны виз олгож эхэлсэн аж.

Саудын Араб нь газрын тосноос хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээг авч эхэлсэн байна. Саудын Арабын төрийн өмчийн газрын тосны хоёр дахь том үйлдвэрт хоёр долоо хоногийн өмнө халдлага болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ багасгахад хүрсэн юм.

Түүнчлэн энэ нь 2030 оныг хүртэл Арабыг хөгжүүлэх угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы алсан хараа, шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг нэг аж. Албаныхны тооцоолсноор 2030 он гэхэд Саудын Арабын ДНБ-ны 10 хувийг аялал жуулчлалаас олох, орон нутаг болон гадаадын жуулчдын тоог 100 саяд хүргэхийг зорьжээ. Энэ хүрээнд Саудын Арабын засгийн газар Баасан гаригт зочид буудал, үл хөдлөх хөгжүүлэлт чиглэлийн  орон нутаг болон олон улсын бизнес эрхлэгчидтэй 100 тэрбум рияд буюу 27 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж