ЗХЖШ-ын дарга А.Ганбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

ЗХЖШ-ын дарга А.Ганбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

ЗХЖШ-ын дарга А.Ганбат ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбат чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл байна.  Гэхдээ түүний өргөдөл Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсоор очоогүй байгаа гэв. Түүнийг 2019 оны  гуравдугаар сард  Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосны дагуу УИХ-аас ЗХЖШ-ын даргаар томилсон юм.  Тэрбээр ямар шалтгаанаар ажлаа өгөх болсон нь тодорхойгүй байна.

Хошууч генерал А.Ганбатын намтар:

-1962 онд Улаанбаатар хотод төрсөн.

-1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль,

-1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль,

-1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи,

-1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи,

-2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж