Дундын зуучлал, нэмэгдэлгүй мах борлуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.29-нд нийтлэгдсэн

Дундын зуучлал, нэмэгдэлгүй мах борлуулж байна

Дундын зуучлал, нэмэгдэлгүй мах борлуулж байна

Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлаг нэмэгдэлгүй худалдаалах зорилгоор  “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-наас 30-ны өдрүүдэд "Лавай" худалдааны төвд зохион байгуулагдаж байна.  Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан, дундын дамжлага нэмэгдэлгүй мах, цагаан идээ, хүнсний ногоог иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм.

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой аж.

  • Хонь 6500₮-7000₮
  • Үхэр 8500₮-9000₮
  • Адуу 7200₮-7600₮
  • Цөцгий -9000-12000₮
  • Ааруул 1кг 16000₮
  • Өрөм – 7000₮
  • Шимийн архи – 6000₮
  • Зөөхий – 4000₮
  • Төмс 800₮
  • Байцаа 1000₮
  • Бууцай 1000₮
  • Брокли 4000₮
  • Лууван 100010-25000₮
  • Манжин  1000₮
  • Сонгино  2500₮
  • Үрэл жимс 8000₮
  • Аньс 8000₮
  • Чацаргана 8000₮
  • Нэрс 8000₮
  • Даршилсан огурцы 3000-6000₮
  • Даршилсан сармис 8000-25000₮

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж