БНСУ-ын хилээр мах махан бүтээгдэхүүнээс гадна дараах зүйлсийг хориглож байгаа ажээ. Үүнд:
-Нохой, муур, гэрийн тэжээвэр шувуу
-Үхрийн мах, гахайн мах, тахиа, галуу, зайдас, хиам, хатаасан мах, лаазалсан бүтээгдэхүүн, чанасан мах, боловсруулсан үхрийн мах, карри зэрэг
-Эвэр, яс, өд
-Сүү, бяслаг, цөцгийн тос
-Өндөг, шувууны өндөг, боловсруулсан өндөг, чанасан өндөг
-Тэжээвэр амьтны хоол, хөнгөн зууш зэрэг багтсан байна.
Дээрх зүйлсийг Солонгос улсын хил гаальд авч яваагаа мэдэгдэлгүй гарахыг оролдсон тохиолдолд 10 сая вон хүртэлх торгууль ноогдуулах ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ