Өвөрхөшөөтөд гал тахих ёслол үйлджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Өвөрхөшөөтөд гал тахих ёслол үйлджээ

Өвөрхөшөөтөд гал тахих ёслол үйлджээ

Намрын илүү тэргүүн сарын шинийн 17-ны улаан луу өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Өвөр хөшөөтөд уламжлал ёсоор галын бурхныг дуудан залж, идээ ундааны дээж, шар тос, хонины өвчүү, торго дурдан өргөн, ирээдүйн сайн сайхан бүхнээ даатган залбирчээ.

Энэ удаагийн гал тахилгад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХНХ-ын сайд С.Чинзориг болон аймаг, сумдын удирдлагууд, ард иргэд оролцсон байна. Тахилгын үеэр Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд ном уншин ерөөл айлдан, урлаг соёлынхон дуу хуураа өргөж, шашин урлагийн цэнгүүн зохион байгуулжээ.

Өвөрхөшөөт нь хуучнаар Халхын Түшээт хан аймгийн далай Гүний хошууны нутаг бөгөөд энэ хавьд Монгол нутгийн төв оршдог гэдгийг газарзүйн нэрт эрдэмтэн Ш.Шагдар нарын эрдэмтэд шинжлэх ухааны аргаар нарийвчилсан хэмжилт хийж, 1979 онд тогтоосон аж.

Их Монгол, Бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээ цагаан нуурын орчмын байгаль говь, хангай хосолсон тун үзэсгэлэнтэй энэ газарт төв цэгийн бэлгэдэл суваргыг 1994 онд босгожээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж