ICT EXPO-2019 үзэсгэлэнд Samsung, Brother, Hisense брэндүүд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

ICT EXPO-2019 үзэсгэлэнд Samsung, Brother, Hisense брэндүүд оролцож байна

ICT EXPO-2019 үзэсгэлэнд Samsung, Brother, Hisense брэндүүд оролцож байна

ICT EXPO-2019 үзэсгэлэн “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, Нэкст Электроникс ивээн тэтгэгчээр оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэнд олон гоёмсог шийдэлтэй танилцуулгууд багтааснаараа онцлог болж буй юм.

Өчигдөр ICT EXPO-г зорьсон хүмүүсийн хөл их, оролцож байгаа байгууллагуудын техник технологи, дижитал шийдлүүдийг сонирхохоор бүгд хошуурч байлаа.

Монголын дижитал хөгжил дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхаж буй нь ICT EXPO-2019 үзэсгэлэнд оролцож буй технологийн шийдэл, танилцуулж байгаа үйлчилгээнүүдээс харагдаж байлаа.

Тэр дундаа бид Нэкст Электроникс ХХК онцолсон бөгөөд Нэкст-ийн хувьд хэрэглэгчдэдээ хамгийн чанартай, шинэ технологийн бүтээгдэхүүнүүдийг хүргэхийг зорьж буйг үйлчлүүлэгч нар нь хэдийнээ мэддэг болсон биз ээ.

Учир нь тэд энэ жил Samsung, Brother, Hisense брэндүүдийн байгууллагын хурал уулзалтад зориулсан технологийн цогц шийдэл, “4K” нягтшилтай 100 инчийн лазер телевиз, хамгийн сүүлийн үеийн хэвлэл болоод шошго наалтын төхөөрөмжүүдийг дээжлэн танилцуулж байгаа юм байна.

"Нэкст"-ийн залуус байгууллагын хэрэглэгчдэд дараах чиглэлийн үйлчилгээг бүрэн төгс үзүүлэхээр зорин ажиллаж байгаагаа дуулгалаа.

  1. Бүх төрлийн цахилгаан бараа, компьютер, гар утас, оффисын тоног төхөөрөмж, оффисын тавилгын бөөний худалдаа
  2. Аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүний захиалгууд
    -Рестораны дижитал цэс буюу дэлгэцийн цогц шийдэл, бусад төхөөрөмж
    -Зочид буудал, зоогийн газар дэлгэцийн цогц шийдэл, бусад тоног төхөөрөмжийн шийдэл
    -Караокены тоног төхөөрөмж, дэлгэцийн шийдлүүд
    -Сүлжээний  тоног төхөөрөмжийн шийдлүүд
  3. Офисын бүх төрлийн тавилгын захиалга
  4. Төслийн барааны захиалга
  5. Тендер
  6. Лизингийн өдөрлөг,  үзэсгэлэн худалдаа
  7. Барилга гэх мэтчилэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм таныг ICT EXPO-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос 29-ний хооронд "Misheel Expo"-д зохион байгуулагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж