АНУ Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөө огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

АНУ Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөө огцруулжээ

АНУ Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөө огцруулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын утасны ярианы дуулианы улмаас АНУ Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Курт Волкерыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Тус улсын нэрээ нууцалсан нэгэн тусгай ажилтан анх Ерөнхийлөгч Дональд Трамп Зеленскийтэй утсаар ярихдаа түүнд шахалт үзүүлж өрсөлдөгч, Ардчилсан намаас 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байденыг тагнуулдах даалгавар өгсөн гэсэн гомдол мэдүүлсэн юм.

Харин тус гомдолд Волкерын нэр ч мөн дурдагдсан учир ийм арга хэмжээ авчээ. Утасны яриатай холбоотой сэдвээр явуулах сонсголд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд Волкерыг ч мөн оролцуулахыг шаардсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж