ОХУ Хойд Солонгосын 262 хууль бус загасчныг баривчилжээ | News.MN

ОХУ Хойд Солонгосын 262 хууль бус загасчныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

ОХУ Хойд Солонгосын 262 хууль бус загасчныг баривчилжээ

ОХУ Хойд Солонгосын 262 хууль бус загасчныг баривчилжээ

Сүүлийн саруудад Хойд Солонгосын хууль бус загасчид Оросын хилийг зөрчиж, тус улсад баривчлагдах тохиолдол их гарч буй юм. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2019.09.27/ ОХУ-ын эдийн засгийн бүс Находка боомт дээр хууль бусаар загасчилж байсан Хойд Солонгосын гурван хөлөг онгоц, таван моторт завины нийт 262 загасчныг баривчлан саатуулсан байна.

Үүний өмнөхөн энэ сарын 17-ны өдөр Японы тэнгис дэх Оросын хилийг зөрчин загас агнаж байсан Хойд Солонгосын загасчдыг илрүүлэн шалгах үеэр эсэргүүцэл үзүүлэн, галт зэвсэг ашиглан, Оросын хилчид болон Хойд Солонгосын загасдын дунд мөргөлдөөн болсон юм.

Өмнө нь Оросын албаныхан Хойд Солонгосын хууль бус загасчдыг тус улсын усан хилд техникийн доголдлоос, эсвэл шуурганаас болж нэвтэрсэн гэж тооцон ихэвчлэн барьсан загасыг нь хураагаад нутаг буцаадаг байсан бол дээрх шиг үйлдлүүд удаа дараа үйлдэж байгаа учир загасчдыг баривчлах болжээ.

Эх сурвалж: RADIO FREE EUROPE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М 2019-09-28 202.126.88.199

Өлсөж үхсэнээс хоригдож үхсэн нь л ононо

Avatar

Зочин 2019-09-28 150.129.140.48

Хил зерчсен бол барьж л таараа шуу дээ.

Avatar

зочин 2019-09-28 66.181.184.168

Оросын шоронн илүү тухтай юм байна л да .

Avatar

Хүнгү 2019-09-28 202.55.188.43

Хойдууд даварч байна. Нүүр өгөөр б**с өгдөг гарууд шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж