Япон: Онгоцонд нялх хүүхэдтэй зорчигчоос хол суух боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Япон: Онгоцонд нялх хүүхэдтэй зорчигчоос хол суух боломжтой боллоо

Япон: Онгоцонд нялх хүүхэдтэй зорчигчоос хол суух боломжтой боллоо

Онгоцоор олон цаг нисэхэд хажууд нялх хүүхэд уйлж, сахилгагүйтэх нь маш олон хүнийг бухимдуулдаг. Японы “Japan Airlines”, “All Nippon Airways” зэрэг компаниуд нялх хүүхэдтэй зорчигч хаана суух гэж байгааг урьдчилан харуулж, суудлаа сонгох боломжтой онлайн систем нэвтрүүлжээ.

Энэхүү систем нь тийз захиалж буй зорчигчид найм хоногтойгоос хоёр хүртэлх насны хүүхэдтэй хүн сууж буй суудлыг хүүхдийн дүрстэй тэмдэглэгээгээр ялган харуулах юм. Гэхдээ суудал захиалахдаа гуравдагч этгээдээр дамжуулсан бол, олуулаа нэгдсэн журмаар суудал захиалсан бол нислэгийн цагийг тулгаж суудал өөрчлөгдсөн бол энэ тэмдэглэгээ харагдахгүйг анхааруулжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж