Сэлэнгэд баавгай айлын байр сууцаар явж харагджээ

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд баавгай айлын байр сууцаар явж харагджээ

Сэлэнгэд баавгай айлын байр сууцаар явж харагджээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Улаанбургас-Баянбулаг гарам орчимд ганц баавгай айлын зуны байр сууцаар явж харагджээ. Тиймээс Тужийн нарсны таримал ойн цамхаг руу явах иргэд болон хадлан бэлтгэж буй малчдыг сэрэмжтэй явахыг анхааруулж байна.

Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хоёр цэгт 2018 онд судалгаа, сургалт, хяналт шалгалтанд ашиглах зорилгоор хоёр ширхэг автомат камер байрлуулжээ. Ингэснээр камерт баавгай, бор гөрөөс, буга, чоно, үнэг зэрэг зэрлэг ан амьтад ажиглагдах болсон байна.

Тужийн нарсны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалалтын захиргааг анх 2003 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулсан байдаг. Тус аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутгийг дамнан оршдог бөгөөд нийт 70805 га талбайг хамардаг байгалийн цогцолбор газар юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж