Исламын сургууль нэрийн доор 500 хүүг хорьж хүчирхийлдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Исламын сургууль нэрийн доор 500 хүүг хорьж хүчирхийлдэг байжээ

Исламын сургууль нэрийн доор 500 хүүг хорьж хүчирхийлдэг байжээ

Нигери улсын Кадуна хотод орших нэгэн Исламын сургуульд сэжигтэй үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлийн дагуу тус хотын цагдаагийн газраас нэгжлэг, шалгалт хийхэд 500 орчим хөвгүүдийг хөлийг нь гинжлэн хорьж, яргалан, хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ. Тэдний дунд тавхан настай хүү ч байсан ба олон жил сар хоригдсон насанд хүрсэн залуус ч бас байсан гэнэ.

Хөвгүүдийн эцэг эх, хамаатан садан нь энэ газрыг Исламын сургууль гэж итгээд хөвгүүдээ авчирч өгсөн байна. Энэ хэрэгт холбогдуулан тус сургуулийн найман багшийг баривчилжээ. Тэд хөвгүүдээр гудамжинд гуйлга гуйлгаж, оргох гэж оролдвол зодож, яргалан шийтгэдэг байсныг ярьжээ.

Зарим хөвгүүд хоол ундны дутагдалд орж турж эцсэн, бараг өлбөрч үхэхийн ирмэг дээр байсныг цагдаа нар ярьсан байна. Тус улсад Исламын сургуулиуд их байдаг ба зарим нь энэ мэтээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж