Энэ амралтын өдрүүдэд гурван дүүрэгт зам хаана

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Энэ амралтын өдрүүдэд гурван дүүрэгт зам хаана

Энэ амралтын өдрүүдэд гурван дүүрэгт зам хаана

Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн хэд хэдэн дүүрэгт дулааны шугамын шинэчлэлтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Монелийн уулзвар, тус дүүргийн Саруул тэнгэр хорооллын урд хэсэг, Баянхошууны тойргоос Жанцангийн буудал хүртэлх замыг түр хаахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.


Нийслэлийн Баянгол дүүрэг: Нэгдүгээр хороо Төмөр замын саадын ар талын туслах авто замыг дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд  есдүгээр сарын 27-ны 23.00 цагаас есдүгээр сарын 28-ны 08.00 цагийн хооронд хаах юм. Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх аж.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг: 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хорооллын урд хэсгийн 0.3 км авто замыг есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цагийн хооронд хааж, борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэнэ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг: Монелийн уулзварын авто замыг 2019 оны есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цагийн хооронд хааж, дулааны шугам шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг: Наймдугаар хороо буюу Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг есдүгээр сарын 28-ны 23.00 цагаас есдүгээр сарын 29-ний 07.00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамын сэтэлгээ, гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх аж.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж