“ICT Expo-2019” үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

“ICT Expo-2019” үзэсгэлэн үргэлжилж байна

“ICT Expo-2019” үзэсгэлэн үргэлжилж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT Expo-2019” үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж буй юм.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж байгаа билээ. Тухайлбал, Монголд онлайн телевизийн үйлчилгээг хөгжүүлж буй “Монголсат нетвөркс” ХХК тус үзэсгэлэнгийн үеэр олон сувгийн телевизийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна онлайн МоТВ-ийн танилцуулга хийж буй юм.

Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд мөн шинэ техник, технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон Олон улсын байгууллагууд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж