Саудын Арабын хүсэлтээр АНУ тус улсад зенит-пуужингийн “Patriot” цогцолборын батарей, дөрвөн радар байрлуулж, тэдгээрийг ажиллуулах 200 цэргийн албан хаагчийг илгээхээр болжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман “Энэ нь Саудын Арабын агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Ойрхи дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх юм” хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Саудын Араб руу нэмж хоёр “Patriot” цогцолборын батарей, пуужингаас хамгаалах “THAAD” систем илгээхийг дэмжсэн ч эцсийн шийд гараагүй байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: CNN
Ovgon 2019-09-28 139.5.218.205
Orosiin s400-aas hol tasarsan barag 100 dahin ondor nariivchlaltai, deerees ovor hemjee baga ed shuu de. Neg teeverlegch deer orosiin s400 puujin 4 shirheg harin patriot puujin 8 shirheg bgaa yum shde.
Зочин 2019-09-28 59.153.114.137
ajillahgui ee nam nisdeg dron metiig hardaggui genelee
Зочин 2019-09-28 150.129.140.48
Энэ нэг юм нь тэгээд ажиллах юм уу?