МИАТ АНУ руу шууд нислэг үйлдэнэ | News.MN

МИАТ АНУ руу шууд нислэг үйлдэнэ

МИАТ АНУ руу шууд нислэг үйлдэнэ

МИАТ АНУ руу шууд нислэг үйлдэнэ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит ХК АНУ-ын Air Lease Corporation компаниас В787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах түрээсийн гэрээ хийжээ. Түрээсийн гэрээнд  МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

МИАТ компани ойрын хугацаанд  АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 14140 км зайд зогсолтгүй нисэх хүчин чадал бүхий уг агаарын хөлгийг 2021 оноос нислэг үйлдвэрлэлдээ ашиглах юм байна. Агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд эдийн засгийн үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлдэг.

Агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалтай байгаа В787-9 агаарын хөлгийн үзүүлэлт:

В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14410 км-ийн зогсолтгүй нисэх техникийн боломжтой

313 зорчигчийн суудалтай /16 бизнес, 21 примиум, 276 энгийн суудалтай/

В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 гаруй хувиар бага

Нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй

Техник эдийн засгийн үр ашигтай

Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулан хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгаснаар зорчигчдод тав тухтай болсон

2011 онд агаарын тээврийн зорчигч үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хйош нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан

2019 оны зургадугаар сарын байдлаар зах зээлд 72 улсад 1441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 В787 маягийн агаарын хөлөг нислэг үйлдэж байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-28 202.131.227.82

хэзээнээс нисэх юм бээ

Avatar

Иргэн 2019-09-28 64.119.27.73

ХЭН ЭНЭ ОНГОЦООР НЬ НИСЭХ ВЭ? ТЭГЭЭД Ч МИАТ дэлхийн хамгийн өндөр үнэтэй тийзтэй ш дээ!!! ТЭрний оронд ард түмэнд хэрэгтэй өөр зүйлд хөрөнгө оруулалт хиймээр юм….

Avatar

Зочин 2019-09-28 202.9.43.107

Дрэмлайнэр нөгөө унаад байгаа оноц биз дээ иииииииииииии

Avatar

Зочин 2019-09-28 64.119.17.156

Amerkikchuud nisne shd ee. Dandaa mongolchuudiig nisgene gej hen heleed bna aa erguu ocmment bicheed bgaa uher mongolchuudaaa….

Avatar

зочин 13 2019-09-28 202.9.43.135

за яах вэ нисдэг болбол сайн л байна улс төрчид гай болодд байхгүй бол манй залуус чадна аа Чадан гэдгийг нь америкууд тооцоолоод гэрээ хийсэн байж таараа цаашид мөн визний асуудал ч хөнгөрөх нь гэдэг ойлгомжтой гэхдээ баруун эрэгт буух нь дээрдээ оросууд манайхаар нисэхгүйээ за тэгээд хабтай болж байгаа юм учир нь олдоно биз ойрын жилдээ нисэхгүй гэж нэг нөхөр бас зөв л ярьж байна тиймэрхүү хүмүүс байгаалдаа майнхан нэгнээсээ айдаг болждээ

Avatar

Зочин 2019-09-28 66.181.177.90

АНУ -д баруун талаас нь очих юмуу зүүн талаас нь очих юмуу , тийм олон хүн нисэх юмуу үгүй юу , аль хотод нь бууж байх юм, олон улсын нислэгийн жишигт хүрсэн хоол унд бусад үйлчилгээ , хэлний мндлэг гээд мөнч олон даваа байна даа.Тэр даваануудыг даваад нисвэл сайн л байна.

Avatar

Зочин 2019-09-28 103.26.194.170

Butehgui yum yarihaa bolij uz

Avatar

Зочин 2019-09-28 103.212.118.115

Airbusaar uildej boldoggui muu nomer neg kompan

Avatar

zochin 2019-09-28 202.126.89.182

Shuud nislee gej bodii.hun duurehgui shuu dee.ANU elchin visa gargahgui.

Avatar

Зочин 2019-09-28 103.229.121.245

chadahuu barahuu aain.

Avatar

zochin 2019-09-28 66.181.186.230

chadahgvi ee orosuud china tiim bolomj ogohgvi

Avatar

Зочин 2019-09-28 66.181.161.110

Dreamliner гое онгоц шүү

Avatar

Зочин 2019-09-28 202.9.42.226

miat yum chn une n tengert hadsan bj taarna daa.

Avatar

Зочин 2019-09-28 73.225.33.36

Tenegt

Avatar

Зочин 2019-09-28 73.92.12.67

Би л лав нисэхгуй. 2025 оноос л юу юм гэхээс. Харин энэ доогуур шагшраад байгаа нехдийг эхний рейсээр унэгуй нисгэх хэрэгтэй. Усанд сайн сэлдэг нехед шиг байна…..

Avatar

Зочин 2019-09-28 66.181.168.200

2020 оноос эхэлчээч дээ, бас юун 2021 он вээ, ниснэ гэж ярьсаар өчнөөн жил боллоо, хурдалж үзээчээ, наад өгзөгөө хурдан хөдөлгөөч.

Avatar

Зочин 2019-09-28 112.72.12.8

yamar saihan medee be. MIAT-d amjil husye!

Avatar

Зочин 2019-09-28 122.201.24.171

Хойд Америик бүхэлд хамарч чадва са

Avatar

Zochin 2019-09-28 213.61.242.164

MIAT bol olon ulsiin tuvshind hurch chadsan Mongoliin gants kompani shuu.Uraaa

Avatar

Зочин 2019-09-28 122.201.24.171

Гол нь Улаанбаатараас шууд буулгүй Ситтле хүртэл нисвэл сайн бна, манай гол зах зээл Улаан үдэ, Эрхүүгийн хүмүүс байх болов уу, цаашаа Америк, Канадруу дамжих нислэг ээ маш сайн олрн чигоэлд нисдэг компани сонгох хэрэгтэй тэгвэл үр дүн нь сайн байна да,

Avatar

Hh 2019-09-28 66.181.186.211

Ali hot ruu ve gedeg chuhal bnaeeju

Avatar

Зочин 2019-09-28 202.126.89.9

Sain Sain.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж