Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ төрийн өмчит ХК АНУ-ын Air Lease Corporation компаниас В787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах түрээсийн гэрээ хийжээ. Түрээсийн гэрээнд МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
МИАТ компани ойрын хугацаанд АНУ руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 14140 км зайд зогсолтгүй нисэх хүчин чадал бүхий уг агаарын хөлгийг 2021 оноос нислэг үйлдвэрлэлдээ ашиглах юм байна. Агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд эдийн засгийн үр өгөөжтэй, найдвартай ажиллагаатай, тохь тухтай агаарын хөлгийг эрэлхийлдэг.
Агаарын тээврийн зах зээлд хамгийн их борлуулалтай байгаа В787-9 агаарын хөлгийн үзүүлэлт:
В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14410 км-ийн зогсолтгүй нисэх техникийн боломжтой
313 зорчигчийн суудалтай /16 бизнес, 21 примиум, 276 энгийн суудалтай/
В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 гаруй хувиар бага
Нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй
Техник эдийн засгийн үр ашигтай
Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулан хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгаснаар зорчигчдод тав тухтай болсон
2011 онд агаарын тээврийн зорчигч үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хйош нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан
2019 оны зургадугаар сарын байдлаар зах зээлд 72 улсад 1441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 В787 маягийн агаарын хөлөг нислэг үйлдэж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ