Амралтын хөтөч: “Түүхийн жимээр” фото аялал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.28-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: “Түүхийн жимээр” фото аялал эхэллээ

Амралтын хөтөч: “Түүхийн жимээр” фото аялал эхэллээ

"Ньюс" агентлаг 2019.09.28-ны Бямба гаригт гарах үзвэрийн мэдээллийг хүргэж байна.

Гэрэл зураг сонирхогчид аялангаа чадвараа сайжруулах, Чингис Хааны Морьт хөшөө болон XIII зуун цогцолборт гэрэл зураг авахаар төлөвлөж байгаа студи, уран бүтээлчид аялангаа ажлаа амжуулах боломж нээгджээ.

Аялал 10:00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдлөх бөгөөд Чингис Хааны Морьт хөшөө орж, Хааны түүхээр аялан, өдрийн хоол зооглож, зураг авалтуудаа хийнэ. Дараа нь XIII зуун цогцолборт очин, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулан, XIII зууны түүхээр аялж зураг авалтуудаа хийнэ.

Зураг авалтуудаа амжилттай дуусгаад, хорхог зооглон, галын наадам хийх бөгөөд бүх нийтийн биелгээ зохион байгуулна. Үүний дараа тэмцээний шагналуудыг гардуулаад, 20:00 цагт аяллын үндсэн хөтөлбөр өндөрлөж, Улаанбаатар руу хөдөлнө. Мөн Гэр баазад амрах хүсэлтэй хүмүүст тусгай хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх олгоно.

Хэзээ: 2019.09.28 10:00 цаг

Хаана: Улаанбаатар – Цонжин болдог, XIII зуун цогцолбор

Тасалбарын үнэ: 50 мянга

“АЛИМ” ҮГГҮЙ ХӨГЖИМТ ЖҮЖГИЙГ СОНИРХООРОЙ

“Бүтээлч Бамбүү” төвийн дэргэдэх “Бамбүү” Театрын дөрөв дэх жүжиг "Aлим": Эвтэй дөрвөн амьтан гэх дэлхийд хамгийн богинохон ардын үлгэртээ ордог энэ үлгэрийг орчин үеийн хөдөлгөөнт хөгжимт жүжгийн хэлбэрт оруулжээ. Үлгэр гэдэг цэвэр философи байдаг билээ. Дорнын энэхүү үлгэрт амьдралд аливаа зүйлийг заавал үгээр хэлж, зааж ойлгуулахаас илүү ухамсарлаж, мэдрэх нь маш чухал зүйл гэдэг философийг агуулж буй.

Хүмүүс бид байгаль эх дэлхийгээ бүрдүүлж байгаа нэг хэсэг нь гэдгээ үе үе умартаж, байгальтайгаа хатуу ширүүн, шударга бус харьцахад эргээд бид өөрсдөө хэцүү, шударга бус амьдрал үзэж туулдаг гэдгээ ойлгох болно. Амьтад байгальтайгаа буруу харьцсаны улмаас эмгэнэлтэй байдалд орно. Ингээд алдаагаа ухамсарлаж буруу үйлдлээ засна. Үүнийг харсан байгаль эх тэдэнд дахин нэг боломж олгоно.

Энэ үед амьтад байгаль эхийг хайрлах төдийгүй эв нэгдэл нөхөрлөлийн утга учрыг ойлгон ухаарч, үлгэр аз жаргалтайгаар дуусна. 3+ насныханд зориулсан тул гэр бүлээрээ ирж үзэхэд хамгийн тохиромжтой жүжиг юм.

Хэзээ: 2019.09.28 13:00 цагт

Хаана: Бамбүү театр

Тасалбарын үнэ: 15 мянга (хүүхэд)

ДӨРВӨН НАСТНУУДАД ЗОРИУЛСАН “УС” ЖҮЖИГ ТОГЛОНО

ОХУ-ын Первый театрын найруулагч Юрий Устюговийн "Вода" буюу "УС" Үзэгч хүүхдүүдийн оролцоот УС жүжиг нь ойгоос 4 настай хүүхдүүдэд зориулжээ.

Жүжгийн товч танилцуулга: Хүүхдэд зориулсан устай театр! Үзэсгэлэнтэй том усан онгоцыг бид тѳсѳѳлѳн жижиг усан хѳлгүүд хийж том аялалд гаргана. Даяанч хавч аймхай ч их сониуч, үзэгч хүүхдүүд бүгдэнтэй нь танилцахыг ч үгүйсгэхгүй. Тэрээр амьдарч болох дунг хайж байтал живсэн хѳлѳг онгоц оллоо, хѳлѳг онгоц эрдэнэсээр дүүрэн, бүх далайчдад хүрэлцэнэ!

Юу нь тийм онцгой вэ? Манай жүжгийн үеэр жинхэнэ бороо орж️ жинхэнэ далай үүсэж, жинхэнэ уул баригдаж энэ бүх зүйл хүндэт үзэгчдийн оролцоотойгоор тухайн цагт нь бий болгох болно.

Хэзээ: 2019.09.28 15.00 цагт

Хаана: Бүтээлч Бамбүү – Чойжин Сүитс

Тасалбарын үнэ: Хүүхэд 20 мянга (1 том хүн үнэгүй)

MODE FASHION SHOW БОЛНО

Mode Fashion Show /VVIP Party *F/W2019MODE загварын урлан нь голчлон ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан (official, elegant, evening dress) хувцаснууд, үндэсний болон загварын дээл, эрэгтэйчүүдийн гоёлын хослол зэргийг  үйлчлүүлэгч нарынхаа хүссэн загвараар, сэтгэл ханамжийн баталгаатай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээрээ олонд танигдсан. Тус урлан нь олон төрлийн хувцас хийдгээрээ онцлог тул загварын шоу нь нийт гурван хэсгээс бүрджээ.

Хэзээ: 2019.09.28 18:00 цагт

Хаана: Corporate Convention Centre

Тасалбарын үнэ: 150 мянга

"ГАЛЗУУ ХОТ" ШОУ ДРАМ ТОГЛОНО

Энгийн иргэд нь ч, эрх мэдэлтэн нь ч шунал тачаалыг суварга шиг босгосон энэ хотыг яах вэ? "Мөрөөдлийн Театр"-ын 2019 оны намар цагийн хөшиг нээлтийн "Галзуу Хот" шоу драм.

Хэзээ: 2019.09.28 19:00 цагт

Хаана: МҮЭСТО

Тасалбарын үнэ: 15 мянга, 18 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж