Ж.Батзандан, Д.Мөнх-Эрдэнийг шалгуулах гээд ахыгаа чирэв үү?

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан, Д.Мөнх-Эрдэнийг шалгуулах гээд ахыгаа чирэв үү?

Ж.Батзандан, Д.Мөнх-Эрдэнийг шалгуулах гээд ахыгаа чирэв үү?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.09.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ консул асан Д.Мөнх-Эрдэнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулах болсноо мэдэгдсэн юм.

Түүний ярьснаар Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод сууж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Батзанданд 50 сая төгрөг, зөвлөх рүү нь 20 сая төгрөг Хятад хүнээр өгүүлэхээр ярьж байсан. Энэ нь гэмт хэргийн чанартай гэж үзэн, АТГ-т шалгуулахаар хүсэлт  гаргаж буй юм байна.

Харин хоёр хоногийн өмнө консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон ах Ж.Баатарчулуунтай холбоотой ноцтой зүйлийг бас ярьсан. Тухайлбал, тэрбээр  “Миний тухай найруулгатай жүжгийг бол нэг нөхөр тавьсан байдаг юм. Энэ манай УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Ж.Батзандан бид хоёр бол найзууд. Хүнийг ханилж яваад, хүлгийг унан байж мэд гэж үнэн юм билээ. Арваад жил нөхөрлөхдөө би харин нөхрийнхөө занг сайн мэдэж авлаа.

Өвөр Монголд зөндөө очсон. Экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд. Надад анх очоод тэгдэг байсан байхгүй юу. За Д.Мөнх-Эрдэнээ миний найзаа, найзыг нь улс төрд дэмжчихээр хятад хүн байна уу, Өвөр Монгол хүн байна уу гээд… Би тэд нарын чинь бизнесийг Монголд дэмжиж өгье, Одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон (гараа атгаж үзүүлэв). Би засгаа авраад үлдчихсэн гээд. Тэгж ярьсан надад.

Тэгээд би Очир гээд, монголчууд мэднэ дээ, бүх очсон Монголчууд эдний Монгудай гээд ресторанд үйлчлүүлдэг юм. Би Очир ахтай танилцууллаа. Очирын найз Хо Зунтай танилцууллаа. Ингээд Ж.Батзандангаа баахан танилцуулаад явлаа. За тэгсэн, манай шударга найз маань ахыгаа Хөх хотын ерөнхий консулаар томилуулдаг юм аа. Ж.Баатарчулуун гээд. Өмнө нь Эрээнд дэд консул хийж байсан юм билээ. Бас ямар томилгоогоор явсан юм мэдэхгүй. Тэгээд Ж.Баатарчулуун гуай томилогдоод над дээр ирлээ. Эрээнд байхдаа махны Баатарчулуун гээд алдартай байж.

Төрийн албыг мөнгө гэж ажилладаг юм байна. Энэ Ж.Баатарчулуунтай ажил хийх гэж, машин тэрэгний хор бүгдийг хутгана. За энэ нөхөр чинь Эрээн дээр контрабанд хийдэг байхдаа Эрээний контрабандын цагдаатай найз болчихож. Иргэн Литэй. Тэр нь энэний ижил хөгшин тэтгэврийн өвгөн. Тэгээд би Ж.Батзандангийн ахад хэлсэн. Ажлаа хийж чадахгүй бол зайл. Монголын төр та нараар дутахгүй. Би ч гэсэн хөгширнө өө, гэхдээ та нар шиг хэлтэй устай, мэдлэг боловсролтой залуучуудын өмнө шавар хаахгүй. Би тэтгэвэртээ гараад алга болно. Та ичиж амьдар, зайл, дүү нарынхаа буянаар бага дарвалзаарай гэсэн” гэхчлэн ярьсан билээ.

Үүгээр бол Ж.Батзандангийн ах ч “но”-той нэгэн болж буй. Иймээс АТГ үнэн зөвийг олохын тулд ахыг нь ч бас шалгаж мухарлах шаардлага үүсэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж