Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжинэ

Монгол Улсын баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт байгуулах “Вестерн Холд” ХХК-ийн жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулаж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд олгож, үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд, Ховд аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

“Вестерн Холд” компани баруун бүсийн хөгжлийг түргэтгэх, үйлдвэржилтийг дэмжих, орон нутагт байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх зорилгоор орон нутагтаа 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл боловсруулсан байна. Төсөл хэрэгжсэнээр импортыг орлох, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээр баруун бүсийн зах зээлийг бүрэн хангаж, валютын гадагш чиглэлтэй урсгалыг саармагжуулан, улсын төсөвт их хэмжээний татварын орлого төвлөрүүлэх, орчин үеийн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, баруун бүсийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлж, хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн чухал үр дүнд хүргэнэ.

Эх сурвалж: zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж