Хойд Солонгос Синпо хөлөг онгоцны үйлдвэртээ баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч онгоц үйлдвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлэн байна хэмээн АНУ-ын Хяналт-шинжилгээний газар саяхан авсан арилжааны хиймэл дагуулын зургуудаас иш татан мэдэгджээ.
АНУ-ын ажиглалтын “38 North” байгууллагаас пүрэв гаригт мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 23-нд арилжааны хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд хөлөг онгоцны үйлдвэрийн ойролцоох хэрэгсэл, эд ангиуд хөдөлсөн байна.
АНУ-ын мэргэжилтнүүд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долдугаар сарын сүүлээр уг байгууламжид зочилсноос онгоц бүтээх ажиллагаа үргэлжилсээр байна хэмээн үзэж байгаа ажээ.
“The Korea Herald”-д мэдээлснээр, уг шумбагч онгоцны төрөл болон түүнийг бүтээх ажиллагаа ямар шатанд яваа нь хараахан тодорхойгүй байгаа юм байна.
Японы Батлан хамгаалах яамнаас жил бүр гаргадаг “Цагаан ном” илтгэлд “Хойд Солонгос нь Японы газар нутгийн аль ч хэсэгт хүрэх чадвартай хэдэн зуун пуужинтай. Хөдөлгөөнт төхөөрөмж, шумбагч онгоцны тусламжтайгаар Японд гэнэтийн цохилт өгөх өөрийн чадвараа хөгжүүлсээр байна” хэмээн онцолжээ. Мөн тус илтгэлд Хойд Солонгос цөмийн зэвсгийн хэмжээгээ жижигрүүлсэн талаар дурджээ.
Эх сурвалж: YONHAP
Зочин 2019-09-27 150.129.140.48
Ким дуудээ амжилт хусье!
ХУУЛЬЧ 2019-09-27 202.9.42.95
БНАСАУ БОЛ ЛИВИЙ УЛС БИШ Л ДЭЭ,,,,,,??? ТИЙМ БОЛОХООР АНУ, ОХУ ,БНХАУ -ТАЙ ЭНЭ МАНА ҮЗЭЛЦЭЭД БАЙГАА ХЭРЭГ,,,,ЯПОНЫ ХУВЬД ҮНДСЭН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААС ААР ГАРЦ БАЙХГҮЙ Л ДЭЭ ,,,???
Зочин 2019-09-27 122.201.22.3
Hoid solongos haanaas mungutei bolood baina. Shbagch ongots mash undur urtugtei shuudee. Hyatad oros 2 iin ali neg nuutsaar sanhuujuuleed baina uu
ОД 2019-09-27 103.26.193.195
ЛИВИ ШИГ БОЛОХГҮЙ Л ГЭЖ
О 2019-09-27 103.26.193.195
ЛИВИ ШИГ БОЛОХГҮЙ Л ГЭЖ
Зочин 2019-09-27 103.10.23.95
Эх орон тусгайр тогтнолоо хамгаална гэдэг энэ юм Үгнно биш үүлдэлээр энгэж хамгаалдаг юм
Зочин 2019-09-27 49.0.212.220
Үхэл нь ирсэн жижиглэнгийн цувдай чинь арслан барнуудын сахлаар тоглох нь