АНУ-д электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний 805 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан талаар тус улсын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газраас мэдээлжээ.
Тус улсын Өвчний хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс харвал өвчний тархалт намжих төлөвгүй байгаа аж. Электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний тохиолдол 530 бүртгэгдэж, есөн хүн нас баржээ. Одоогоор АНУ-д электрон тамхитай холбоотой нас баралт Калифорн, Канзас мужид тус бүр хоёр, Иллинойс, Индиана, Миннесота, Миссури, Орегон мужид тус тус нэг тохиолдол гараад байна.
Электрон тамхины талаарх шүүмжлэл газар авж буй энэ үед АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компани Америк дахь зар сурталчилгаагаа зогсоохоор болсон байна. Нас барагсдын хувьд 17-67 насны хүмүүс байсан тэд электрон тамхины төрлүүдийг хольж ашигладаг байсан нь нотлогдоод байгаа юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ