“Сайко” будааг худалдаанаас татлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

“Сайко” будааг худалдаанаас татлаа

“Сайко” будааг худалдаанаас татлаа

Иргэний хүсэлтийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид “Стандарт хүнс” хариуцлагатай хувьцаат компанийн “Сайко” нэрийн цагаан будаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус будааны хаяг, шошго буруу байгааг тогтоосон байна. Тус будааг Вьетнамаас зохих зөвшөөрлийн дагуу импортолсон ч, хугацаа нь дууссан байж болзошгүй байгаа юм. Тухайлбал, “Сайко” будааны шошго дээр “2018.08.28-2020.08.27-нд үйлдвэрлэв, үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална” гэж бичсэн байжээ. Тиймээс “Стандарт хүнс” компанийн оруулж ирсэн “Сайко” нэрийн таван килограммын савлагаатай цагаан будааг худалдаанаас буцаан татаж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас үүрэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж