Наймдугаар сарын 18: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 18: Өдрийн гол үйл явдлууд

Төмөр замын босс сенатор болно

 

 

Оросын төмөр зам, РЖД улсын компанийн тэргүүн Владимир Якунин Калининград хотоос Холбооны зөвлөлд суухыг бичгээр зөвшөөрлөө гэж “Интерфакс” агентлаг мэдээллээ. Холбооны Зөвлөлийн сенатор болонгуут Якунин РЖД-гийн албан тушаалаа өгнө. Одоо тэрээр амарч байгаа ба  албан ёсны мэдэгдэл нь өнөө орой хийгдэх ажээ.Калининград мужаасЯкуниныг Холооны зөвлөлт дэвшүүлсэн мэдээ даваа гарагт гарсан байв. Калининград мужийн захирагчийн сонгууль нь есдүгээр сарын 13-нд бүх нийтийн санал өгөх өдөр явагдах ёстой. Мужийн сонгогчдын жагсаалтад 774 мянган хүн бичигджээ.

 


 

Бангкокт 438 сургуулийг түр хугацаагаар хаажээ

 

Фото: © AP Photo/ Jerry Harmer

 

Бангкокт аллага гарсны дараа хэдэн зуун сургуулийг түр хаах  шийдвэрийг эрх баригчид гаргажээ хэмээн Daily Mirror сонинд өгүүлсэн байна. Аллага хийгдсэний дараахан хичээл завсарлах талн зүйл байхгүй гэж Тайландын Боловсролын яамны орлогч сайд хэлсэн байлаа гэж Bangkok Post бичсэн байлаа. Гэхдээ өнөөдөр 438 сургуулийн хичээл  хаагдсан зарлиг гарчээ. Харин дэлгүүр хоршоо ердийн дэглэмээр ажиллаж байна.

 

Даваа гарагийн орой Тайландын нийслэлийн төв дүүрэгт хоёр дэлбэрэлт гарчээ. Цагдаа уг үйлдлийг террор гэж нэрлэсэн байв. Сүүлийн мэдээгээр, уг аллагын улмаас 19 хүн тэдний тоонд гадаадын дөрвөн жуулчин амиа алджээ.

 


 

Тяньжинд амь үрэгдэгсдийн дурсгалыг  хүндэтгэлээ

 

Фото: © AP Video via AP

 

Наймдугаар сарын 12-ны хүчтэй дэлбэрэлтийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээ Тяньжин хотод болжээ. Уг ёслолд эмгэнэлт хэргийн үр дагаварыг арилгах ажилд оролцож байсан онцгой байдлын албаны ажилтнууд: гал сөнөөгчид, цагдаагийнхан, цэргийнхэн болон аврагчид амиа алдагсадын дурсгалд толгойгоо гурван удаа бөхийлгөн хүндэтгэл үзүүллээ. Минутын гашуудлын үеэр галын машинуудын дуут дохио дуугарч байлаа.  Тяньжиний дэлбэрэлтээр 114 хүн амь үрэгдсэн ба 70 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Дэлбэрэлт болсон газарт гурван мянган тонн химийн хорт бодис хадгалагдаж байсан ажээ. Нийт 40 янзын химийн бодис түүний тоонд 700 тонн цианит натрий, 800 тн нитрат амоний, 500 тн нитрат калийн бодис хадгалагдаж байсан гэж Нийгмийг аюулаас хамгаалах яамны Гал, түймэртэй тэмцэх газрын дарга Ню Юэгуан  хэлжээ.

 


 

Дэлхийн дайны хамгийн ахмад дайчдын нэг АНУ-д өөд болжээ

 

Эмма Дидлэйк. Фото: Evan Vucci / AP

 

Дэлхийн хоёрдугаар дайн  хамгийн ахмад дайчдын нэг Эмма Дидлэйк 111 насандаа Детройт хотноо  наймдугаар сарын 16-нд нас барсныг талийгаачийн зээ охин охин мэдээлсэн байв.  Эмма Дидлэйк гэдэг өнгөт арьстан эмэгтэй 1905 онд Алабама мужид төржээ. 1922 онд нөхөрт гадаад таван хүүхэд төрүүлсэн байв. 1943 онд тэрээр хуурай замын эмэгтэйчүүдийн корпуст элсэн орсон байв.  Дайны үеийн медалиудаар шагнагдсан байлаа. Дайны дараа тэрээр өнгөт арьстнуудын эрхийн төлөөх тэмцэлд оролцож байв. 2015 онд түүниг ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хүлээн авч байлаа. Ерөнхийлөгч Дидлэйк таалал төгссөнд эмгэнэл илэрхийлжээ. Дидлэйк нас барсны дараа Америкийн хамгийн хөгшин ахмад дайчнаар 109 настай Ричард Овертон тооцогдох болов.

 


 

Хэт халууны улмаас 4000 хүн эмнэгт хэвтжээ

 

AP Photo/ Eugene Hoshiko

 

Японы  ихэнх нутгаар шатаж байгаа хэт халууны улмаас өнгөрсөн долоо хоногийн дотор 7,4 мянган хүн эмнэлэгт хэвтэж, найман хүн амиа алджээ. Японы Гал, түймэртэй тэмцэх албанаас долоо хоногин мэдээг гаргасан байв. Хэлмэгдэгчдийн ихэнх нь ахмад настнууд бөгөөд  хамгийн олон хүн Токио —303 хүн, Аити — 277, Осака — 276, Хёго — 246, Канагава — 237, Сайтама — 234, Тиба — 188 мжуудад эмнэлэгт хүргэгдлээ.

 


 

Цэргийнхнийг түймэрт дайчлав

 

AFP 2015/ Josh Edelson

 

Америкийн цэргийн албан хаагчдыг 2006 оноос хойш анх удаагаа  ойн түймэртэй тэмцэхэд дайчилжээ. Энэ долоо хоногийн турш 200 цэргийн албан хаагчид тусгай бэлтгэл хийсний дараа 20 хүнтэй 10 хэсэг болон гал унтраах ажиллагаанд оролцоно. Өнөөдрийн байдлаар, АНУ-ын баруу хэсэгт 405 мянган га газарт ой хээрийн түймэр асч байна. Галын аюулд Айдахо муж хүчтэй нэрвэгдээд байна.

 


 

Аврагчид онгоцны ослоор амь үрэгдэгсдийн 54 цогцосыг оллоо

 

© AP Photo/Tatan Syuflana

 

Өнөөдөр ATR 42-300 онгоц осолдсон газарт хүрсэн аврагчид  амь үрэгдэгсдийн 54 цогцосыг ослын газарт олсон байв. Мөн тэд онгоцны “хар хайрцгийг” олжээ.  Нийт зуугаад аврагчид  энд ажиллаж байгаа бөгөөд  машин техник хүрэх аргагүй газраас тэд одоо амь үрэгдэгсдийн цогцсыг тээвэрлэх ажлыг хийж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж