Улирлын өмнө: Нью-Йорк Никс баг

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Нью-Йорк Никс баг

Улирлын өмнө: Нью-Йорк Никс баг

Хойд Америкийн НБА-н хамгийн өндөр үнэлгээтэй, хамгийн баян баг бол Нью-Йорк Никс баг. Энэ улирлын цалингийн цэс нь 116 сая ам.доллар бөгөөд энэ нь лигийн 30 багуудаас эхний 4-т орох үзүүлэлт юм. Гэвч энэ баг тэртээ 1950, 1960-аад оны уналтын үетэйгээ хүндхэн цаг үеийг туулж байна. Сүүлийн 6 улирал плэй-оффын гадна үлдсэн Нью-Йорк Никс баг өнгөрсөн улирал 17 хожил, 65 хожигдолтойгоор лигтээ “хомоол” хамсан. Драфтын сонголтууд нь ч төдийлөн багтаа тус хүргэж чадахгүй байна. 2015 оны драфтаар Латви залуу К.Порзингсийг аваад багийн ирээдүй гэж байсан ч 2018 оны намар Даллас Маверикс руу явуулсан. Харин жилийн драфтын 1-р тойргийн 3-аар Дюк Их Сургуулийн Ар.Жей.Барретт гэсэн хамгаалагч залууг аваад байна. Магадгүй энэ залуу К.Нокс болон Ф.Нтиликина нараас илүүтэй багтаа тус хүргэж болох юм.

  • Багт ирсэн тоглогчид: Ар.Жей.Барретт (драфт), Э.Пэйтон, Б.Портис, Ж.Рандль, Т.Гибсон (бүгд чөлөөт агентаас), М.Моррис (солилцоо)
  • Багаас явсан тоглогчид: Д.Жордан, Э.Мудиай, М.Хезона, Н.Вонле

Багтайгаа 2 дахь улиралдаа бэлтгэж буй Д.Физдейлийн хувьд энэ зун багтаа нэлээд томоохон цэвэрлэгээ хийсэн гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн өвөл нэлээд томоохон солилцоо хийсэн Д.Физдейл багтаа нэлээд өндөр цалинта ч тус хүргэж чадахгүй байсан Д.Жордан, Э.Мудиай, М.Хезона болон Н.Вонле нарыг явуулсан нь зөв алхам байсан болов уу? Лигийн шилдэг төвийн тоглогч Д.Жордан хамгийн өндөр буюу 22.8 сая ам.долларын цалин авч байсан бол энэ улиралд Нью-Орлеан Пеликансаас Ж.Рандлыг авчирч багийн хамгийн өндөр үнэтэй цалин болох 18 сая ам.долларын гэрээ байгуулаад байна. Таж Гибсоныг авчирсан нь харьцангуй залуу Нью-Йорк Никс багт туршлага нь хэрэгтэй.

Энэ улиралд Д.Физдейл М.Робинсон, Д.Смит, К.Кокс нарын залуус дээр шинээр ирсэн Ар.Жей.Барретт болон Ж.Рандль нар гараанд гарч магадгүй. #4 буюу хүчний довтлогчийн байрлал дээр Ж.Рандль эсвэл М.Моррис гэсэн сонголт бий. Гэхдээ Ж.Рандль илүү олон минут тоглох болов уу? Түүний үзүүлэлт нь үнэхээр сайн байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 21.4 оноо дундажласан. Ирээдүйд К.Милоун, Д.Родман, Т.Данкан, Д.Новицки нарын шилдэг хүчний довтлогч нарын энд хүрч болох юм. Яг одоогийн бүрэлдэхүүнд #4 дээр олон сонголт бий. Драфтын сонголт Ар.Жей.Барретт болон К.Нокс нарын хувьд энэ улирал рүүки гэрээний улирал. Иймд илүү том зах зээлтэй хотод үлдэж, багийнхаа сэргээн босголтын нэг хэсэг болох гэвэл илүү өөрсдийгөө харуулах ёстой улирал. Магадгүй тэдний сонголт биш бол ирэх улирал багаа орхихыг үгүйсгэхгүй юм. Ямартаа ч харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй байгаа Нью-Йорк Никс баг уналтын үеэ зогсоож чадах болов уу? Плэй-оффт шалгарч чадах эсэх нь эргэлзээтэй баг бол Нью-Йорк Никс гээд хэлчихвэл буруудахгүй байх. Наанадаж Нью-Йорк Никс багийн багтаж буй Атлантик дивизионд Бостон К.Уокер, Г.Хардвэй, Ж.Татумтай Бостон, К.Ирвинг, К.Дюрантай Брүүклин, Ж.Эмбийд, Б.Симмонс, А.Хорфордтой Филадельфиа, хэдийгээр хүч нь мэдэгдэхүйц суларсан ч П.Сиакам, К.Лаури, М.Газолтой аваргын цомын эзэн Торонто гэсэн хүчтэй багуудтай өрсөлдөх ёстой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж